Энэ оны эхний хагас жилд Хятад-Европын галт тэрэг ӨМӨЗО-ы хилээр 3850 удаа аялжээ


ӨМӨЗО-ы Манжуур боомт, Эрээн боомт нь Хятад-Европын галт тэрэг зорчих зүүн болон төв шугамын чухал зам юм. Энэ оны эхний хагаст Өвөр Монголоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг давхардсан тоогоор нийт 3850 удаа хилээр орж, гарч, Өвөр Монголын хилийн шалган нэвтрүүлэх хэлтсээс Хятад-Европын галт тэргэнд "ногоон гарц" нээж, боомтоор дамжсан эдийн засгийг түргэтгэсэн юм.

Өвөр Монголын Эрээн боомтын хилийн шалган нэвтрүүлэх газар хилээр орж, гарсан Хятад-Европын 1524 удаагийн галт тэргийг шалган өнгөрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 21.2 хувиар нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар Эрээн боомтоор дамжин өнгөрөх Хятад-Европын галт тэрэгний маршрут нэмэгдээд 68 болж, Герман, Орос, Беларусь зэрэг 10 гаруй орон, 60 гаруй бүс нутгийг холбож, Хятад-Европын галт тэрэг нь нийт 12600 удаа аялахдаа 1 сая 267 мянган стандарт чингэлэг зөөвөрлөж, нийт 11 сая тонн буюу 27 тэрбум 820 сая ам.долларын үнэ бүхий ачаа барааг тээвэрлэсэн байна.

Эрээн хотын Хилийн шалган өнгөрүүлэх газрын үүрэгт ажлын хоёрдугаар багийн дэд дарга Вэй Вэй хэлэхдээ "Тус боомт Хятад-Европын галт тэргэнд шуурхай шалгалт хийх, лацын шалгалтаас чөлөөлөх зэрэг шинэ арга хэмжээ хэрэгжүүлснээр, галт тэрэг тутмын гаалиар нэвтрүүлэх цагийг 20 минут орчим, дээд талдаа 30 минутын дотор гүйцэтгэх болж, хилийн шалгалтын үйлчилгээг чанаржуулан, боомтоор дамжсан эдийн засгийн хөгжлийг түргэтгэж байна" гэжээ.

Манжуур боомт нь Хятад-Европын галт тэргийн зүүн шугамын нэг мөртөө Хятад, Оросын худалдааны хуурай замын тээврийн 65 гаруй хувийг гүйцэтгэдэг Хятадын хамгийн том хуурай замын боомт юм. Энэ оны эхний хагас жилд Манжуур хотын хилийн орц, гарцын шалган нэвтрүүлэх товчоо Хятад-Европ чиглэлийн нийт 2326 галт тэрэгний орж гархыг шалгасан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.7 хувиар нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар Хятад-Европын галт тэргийн Манжуур боомтоор дамжих маршрут нэмэгдээд 57 болж, Европын 10 гаруй улсыг холбосон байна.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж: http://news.cnr.cn/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.