Алба хаагчаа зодсон БГД-ийн цагдаагийн II хэлтсийн дэд дарга асан О.Очирбатыг Экологийн цагдаагийн албанд шилжүүлжээ


 

Төр, түмэндээ хоёргүй сэтгэлээр, цаг наргүй зүтгэж буй цагдаагийн алба хаагчдын нэр хүнд, урам зоригийг маш цөөн хүн сэвтээдэг билээ.

Тэдний нэг нь БГД-ийн цагдаагийн II хэлтсийн дэд даргаар ажиллаж байсан О.Очирбат болж байна. Тэрбээр 2023.09.16-ны өдөр алба хаагчдыг лагерт дуудан ирүүлж, архидан согтуурсан байна. Улмаар хэд хэдэн алба хаагчид гар хүрч, "Чи надад таалагдахгүй байна” гэж ямар ч шалтгаангүйгээр нэг алба хаагчийг зодсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Уг хэрэгтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас албаны шалгалт хийсэн бөгөөд албаны шалгалтын хариу 2023.09.19-ны өдөр гарсан.

Тодруулбал, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Дэд дарга, цагдаагийн ахмад О.Очирбат нарын гаргасан сахилгын зөрчилд албаны шалгалт хийж, О.Очирбатад Цагдаагийн албаны тухай хуулийн 84 дүгээр зүйл, Алба хаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ авсан юм.

Албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ О.Очирбатад авагдаагүй удсан бөгөөд тэрбээр БГД-ийн цагдаагийн II хэлтсийн дэд даргаа хийсээр байжээ. Улмаар олны хэл амнаас айсан уу саяхан түүнийг Экологийн цагдаагийн албанд ахлахаар шилжүүлсэн ажээ.

Мөрдөн байцаах албаны Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: tac.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.