УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар талаар мэдээлэл хийлээ.
Тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулсан. Мөн 2024 төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
25 жилийн хорих ял оноосноор хүүхдийн эсрэг гэмт хэргийг нуун дарагдуулах сэдэл гүнзгий төрнө. Нуун дарагдуулна гэдэг нь тухайн хүний амь насанд халдах зэргээр олон сөрөг үр дагавар гарна. Тэгэхээр хуулийн хариуцлагаас гадна бусад уян зөөлөн зохицуулалтыг яаж бий болгох вэ? гэдэг асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад тавьсан" хэмээв.
Түүнчлэн төсвийн тухайд "Ирэх оны төсөв 30 хувиар тэлж байгаа. Иргэдийн орлоготой харьцуулахад төрийнхний зарцуулах мөнгө яагаад ийм их хэмжээгээр өсөж байгаа юм бэ" гэдгийг хэллээ.
Сэтгэгдэл