Х.Тулгаа: Эцэг, эхчүүд хүүхдээ “буруу эрхлүүлснээс” болж цөсний чулуутай болж байна


Х.Тулгаа: Эцэг, эхчүүд хүүхдээ “буруу эрхлүүлснээс” болж цөсний чулуутай болж байна

 

Цөсний чулуугаа авхуулдаг иргэдийн статистик тоон мэдээллээс харвал ихэвчлэн 40-өөс дээш насны иргэд авхуулдаг байна. Тэгвэл цөсний чулууны өвчлөл залуужиж 3 настай хүүхэд хүртэл хагалгаанд ордог болжээ. Үүний гол шалтгаан нь эцэг эхчүүд хүүхдэдээ хэрэгтэй бус хэрэггүй хүнс авч өгч эрхлүүлдэгтэй холбоотой гэж эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Цөсний өвчлөл нь буруу хооллолт, элэгний өөрчлөлтөөс шалтгаалдаг. Сүүлийн үед хүнсний замбараагүй хэрэглээнээс болж цөсний өвчлөл нэмэгдэж байна гэж эмч мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм. Хийжүүлсэн ундаа, лаазалсан, даршилсан бүтээгдэхүүн, шарсан төмс, архины хэрэглээнээс хамаарч цөс чулууждаг байна. Буруу хооллолтоос болж элэг өвчилснөөр цөсөнд нөлөөлж үйл ажиллагаа нь зогсонги байдалд ордог аж.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.