Сэрэмжлүүлэг: Байшин, машин шатах дуудлага буурахгүй байна


Сэрэмжлүүлэг: Байшин, машин шатах дуудлага буурахгүй байна

 

Дархан-Уул аймаг, Хонгор сум Салхит багийн “Шивээт” хорооллын 14 дүгээр гудамжинд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 06:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 10х7.5 метрийн хэмжээтэй байшин, 10х3.5 метрийн хэмжээтэй гарааш,“Honda Acty” загварын ачааны автомашин бүрэн шатаж байсныг  ажиллаж унтраасан.

 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хорооны Тахилтын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 07:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 5 дугаар багийн “Лүнгийн-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 15 км/-т Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймгийн чиглэлд зорчиж явсан суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 21:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ын “Toyota Prius-30” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг  ажиллаж унтраасан.

 

Дорноговь аймаг, Сайншанд сум 6 дугаар багийн “Дампил” гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 03:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийналба хаагчдыг очиход иргэн Д-ийн 4х7 метрийн хэмжээтэй түлшний амбаарын баруун талын хана шатаж эхэлж байсныг ажиллаж унтраасан.

Завхан аймаг, Тэс сум Зүр багийн 2 дугаар хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 04:28 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын “Kia Bongo-3” загварын ачааны автомашины моторын хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.