Дэлхийн хамгийн том зам тээврийн сүлжээ бүрдүүлэв


Өнөөдөр гуравдугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулганы “Сайдын коридор” сурвалжлагын арга хэмжээ боллоо. Зам тээврийн яамны сайд Ли Шяопэн сэтгүүлчдэд ярилцлага өгч, зам тээврийн хүчирхэг улс байгуулж буй сүүлийн жилүүдийн амжилтыг танилцуулав.

Ли Шяопэн:

- Юуны өмнө дэд бүтцийн бүтээн байгуулалт эрчимжсэн. Дэлхийн хамгийн том хурдны галт тэрэгний сүлжээ, хурдны автозамын сүлжээ, буухиа шуудангийн сүлжээ, дэлхийн зэрэглэлийн боомтууд байгууллаа. Сычуань, Төвөдийн төмөр зам зэрэг том төслүүд хурдацтай хэрэгжиж, хөдөө орон нутгийн автозамын ашиглалт бодит үр дүнд хүрч, бүх тосгодоор шуудангийн үйлчилгээ нэвтэрсэн байна.

Хоёрдугаарт, тээврийн үйлчилгээний баталгаа улам сайжирч байна. 2023 оны байдлаар, орон нутаг дамжин зорчигчид давхардсан тоогоор 160 саяд хүрч, өдөрт 150 сая тонн ачаа тээвэрлэж, 360 сая буухиа шуудангийн захиалга авч байна.

Гуравдугаарт, ногоон, ухаалаг зам харилцаа гүнзгий хөгжиж байна. Автозам, төмөр зам, боомтуудыг ухаалгаар бүтээн байгуулж, шинэ эрчим хүчний авто машин нийтийн тээврийн системийн 77.6 хувийг эзэлж байна.

Дөрөвдүгээрт, шинэчлэлт нээлттэй байдлыг улам гүнзгийрүүлэв. Зам тээврийн тогтолцоог ерөнхийд нь боловсронгуй болгож, “Бүс ба Зам”-ын чансаатай хөгжлийг дэмжиж, олон улсын хамтын ажиллагааны хүрээ өргөжин тэлж байна гэж хэллээ.

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: сri

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.