Орон нутгийн сонгуульд АН-ын сонгуулийн штабыг даргалах Д.Эрдэнэбат хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр намынхаа шинэчлэлийн асуудлаар "Шинэчлэл гэдэг бол том асуудал. Зөвхөн АН-ын даргыг сольсноор дуусахгүй. Шинэ дүрмээ нийтээр хэлэлцээд өлгийдөж авна. Арванхоёрдугаар сарын 6-нд улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөлд байдалд зөв дүгнэлт хийсэн томоохон улс төрийн илтгэлийг бэлтгэж тавина. 2017 он бол АН-ын шинэчлэлийн жил болно. Энэ шинэчлэл 2020 онд Монголын улс төрийн бодлого зөв явах жишиг, суурь тавьсан шинэчлэл болно” гэж байв. Сонгуулиас хойш шинэчлэл тулгамдсан асуудал болоод байгааг ярьж буй ч, хэрэг дээрээ бол тус нам хөшүүн хойрго харагдаж байгаа.
Бараг энэ нам тарж бутрах уу ч гэдэг асуудал хөндөгдөж буй. Тэгвэл Д.Эрдэнэбат "АН бол ард түмний дундаас бий болсон нам. Үндэсний хэмжээний том нам учраас гишүүдийнхээ санал бодлыг харгалзахгүйгээр АН тарна гэдэг бол маш зөрүү ойлголт. Ийм зүйл байхгүй. АН фракци гэдэг ойлголтыг эрх ашгийн нэгдэл болгосон нь алдаа байсан. Энэ алдаа сонгуулийн үр дүнд ч сөргөөр нөлөөлсөн. Үүнийгээ давтахгүйн тулд шинэчлэгчид өөр байр сууринаас хандах ёстой гэдгийг л би хэлээд байгаа. Бид дахиад эрх ашгийн фракци үүсгэж болохгүй гэж харж байна. Харин бодлогон дээрээ нэгдсэн фракци байж болно. Үүнийг бид шинэчлэлийнхээ хүрээнд шийднэ. АН хэсэг хүмүүсийн хэлснээр задарчихгүй. Бид үүнийг хаана хаанаа хатуу ойлгох хэрэгтэй. Намын дүрмийн шинэчлэлийн анхны төслийг одоогоос зургаан жилийн боловсруулж эхэлсэн байдаг. Энэ дүрмээ хоёр ч удаа орон нутгийн намын байгууллагуудаар хэлэлцүүлсэн. Өнөөдөр дүрмийн шинэчлэл дээр ажлын хэсэг ажиллаж байна. ҮЗХ-ны хуралдаан дээр яг Их хуралд оруулах үндсэн дүрмийн ажлын хэсгийг байгуулахаар төлөвлөж байна.Шинэчилсэн дүрэм одоогийн ҮЗХ-ны бүрэлдэхүүнээр батлагдахгүй. ҮЗХ одоо шинэчилсэн дүрмийн ажлыг хэсгийн шинэчлэн байгуулна. Үүн дээр итгэлтэй байж болно. Тэгэхээр Их хурлаар шинэчилсэн дүрэм батлагдахад хуучин ҮЗХ-ны дүрмийн шинэчлэлийн хүрээнд татан буугдана. Бид бүх зүйлийг цоо шинээр эхлэх хэрэгтэй. АН шинэчлэлийг хөрсөн дээрээсээ эхэлнэ. АН 16 жилийн хоёр дахь амьсгалаа авах гэж байна. Одоо бид зөв амьсгал авах ёстой. Үүн дээр би хатуу байр суурьтай байгаа гэж байна.
За харин орон нутгийн сонгуультай холбоотойгоор хэлэхдээ энэ удаагийн Орон нутгийн сонгууль АН төдийгүй ардчиллалыг дэмждэг улс төрийн хүчний хувьд онцгой хэмээн хэлж байлаа. МАН-ынхан парламентад олонх болсон ч нийт сонгогчдын 45 хувийг авсан юм. Одоо бид ухралт, зогсох сонголтын өмнө байна. Орон нутгийн сонгуультай холбоотой юм. Нэг сонгогч олон газар санал өгөх магадлал өндөр гэдэг маргаан АН-д ирсэн.Тиймээс бид уг асуудалд анхаарч ажиллах болно. УИХ-ын 2016 оны сонгуулиар царцааны нүүдэлтэй холбоотой олон асуудал үүссэн. Үүний маргаантай холбогдуулж ҮХЦ-д гомдол үүсгээд явж байна. Би үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэхээр орон нутгийн сонгуулиар дээрх хууль зөрчсөн үйлдэл дахин битгий гараасай. Энэ бол бидний сонгуульд оролцох, иргэд зөв сонголт хийх ганц боломж юм гэж байв.
Тэгэхээр Д.Эрдэнэбатын хувьд ийм байр суурийг ямартай ч илэрхийллээ. Чухам харин түүний хатуу байр суурийг тус намын бусад фракци хүчнүүд хөрсөн хэрхэн буулгах нь сонин болоод байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл