Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд тэтгэмж авах хүсэлтээ гаргасан ч авч чадалгүй олон хонож буй асуудлыг Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар /НДЕГ/аас Тодрууллаа.
Жирэмсний болон амаржсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмжийг шийдвэрлэх хуулийн хугацаа нь 14 хоног байдаг аж.
Программ шинэчлэлттэй холбоотойгоор энэ хугацаанд гацалт үүссэн байгаа бөгөөд уг хоцрогдлын хугацаанд үүссэн иргэдийн асуудлыг дараах таван дугаараар хүлээн авч, эхнээс нь асуудлыг нь шийдвэрлээд явж байгаа юм байна.
НДЕГ-т 09:00-12:30, 13:30-17:00 цагийн хооронд
- 7288-8081
- 7288-8082
- 7288-8084
- 7288-8085
- 94782846
Иймд иргэн та жирэмсний болон амаржсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон боловч тэтгэмжийн мөнгөө аваагүй бол дээрх утсануудад холбогдож, мэдээллээ шалгуулан шийдвэрлүүлэх боломжтой гэдгийг НДЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл