Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид 2022 онд буцалтгүй тусламж нэрээр 310 сая төгрөгийг өөрсдөдөө авчээ


Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид 2022 онд буцалтгүй тусламж нэрээр 310 сая төгрөгийг өөрсдөдөө авчээ

 

Төр төсвөө захиран зарцуулахдаа үр дүнтэй, үрэлгэн биш зарцуулах үүрэгтэй. Учир нь төрийн мөнгө гэж байхгүй татвар төлөгчдийнх учир төрийн үрэлгэн байдлын үйлийг татвар төлөгчид үүрдэг жамтай. Тиймээс төрөөс баталсан төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг ягштал мөрдөж л ажиллах учиртай.

Гэтэл Хан-Уул дүүрэгт иргэдийн хуралд сонгогдсон төлөөлөгчид татвар төлөгчдийн мөнгийг завшсан үйлдэл гаргажээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайханаар удирдуулсан тус дүүргийн ИТХ-ын 2022 оны санхүүгийн тайлан болон төсвийн гүйцэтгэлд Үндэсний аудитын газраас хийсэн тайланд хэд хэдэн ноцтой алдаа, зөрчил илэрчээ.

Үүнд тус дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид 2022 онд өөрсөддөө нэг удаагийн буцалтгүй тусламж нэрээр 310 сая төгрөгийг хувааж авсан нь аудитын тайлангаар илэрсэн байна. Тэд өмнө нь яг энэ зөрчлөө 2021 онд мөн адил гаргаж байсан бол өнгөрсөн онд мөн адил давтжээ. Ийнхүү дүүргийн иргэдийнхээ төлөө зөв бодлого төлөвлөж, төсвийн хөрөнгийг үр ашигтай зүйлд хуваарилж, зарцуулах ёстой хурган дарга нар ийнхүү өөрсдийгөө татвар төлөгчдийн мөнгөөр жил жилд бөөцийлөн сууцгааж байна. Татвар төлөгчдийн мөнгийг яагаад хувааж авсан тухайгаа тайлбарлана уу Г.Батсайхан дарга аа.

Тэдний энэ үйлдэл нь Төсвийн тухай хуулийн 6.4.1. “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах;” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болохыг Үндэсний аудитын газраас онцолжээ. Мөн шилэн дансны тухай хуулийг зөрчсөн хэд хэдэн ч зөрчил байна.

Төрийн албыг удирдан ажиллахдаа төсвийн мөнгийг гамгүй зарцуулдаг, зарцуулахдаа зүй ёсны хууль, журмыг баримтладаггүй ийм үйллүүдийг таслан зогсоож байж л жинхэнэ хэмнэлт болох учиртай. Дунд буюу дүүрэг орон нутгийн шатандаа төсвийн мөнгийг дур мэдэн цацаж, тоншиж суудаг байдлыг засахгүй бол бодит хэмнэлт болохгүй байна.

 

https://newspress.mn/v1/%D0%A3%D0%BB%D1%81-%D1%82%D3%A9%D1%80/news/56918


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.