Coca-Cola компани ердөө зургаан сарын өмнө зах зээлд гаргасан шинэ төрлийн амт бүхий ундааны худалдаагаа зогсоож байна. Тус компани “Манай үйлчлүүлэгчид юунд дуртайг нь байнга харж, амтыг нь тохируулдаг. Бид 2025 онд Coca-Cola Spiced-аас татгалзаж, гайхалтай шинэ амтыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна" гэж мэдэгдэв.
“Spiced”-ийг лангуунаас татаж байгаа нь олны гайхшралыг төрүүлж байна. Учир нь компани үүнийг байнгын амт болгоно гэж сурталчилсан. Уг ундаа нь уламжлалт коксын амтыг бөөрөлзгөнөтэй хослуулсан. Spiced нь илүү хурц амтыг хүсдэг Z Gen сонирхлыг татахын тулд бүтээгдсэн гэдгийг онцолж байжээ. Харин яг ямар үндэслэлээр татаж байгаагаа нарийн тайлбарлаагүй аж. Сүүлийн хэдэн жилийн турш Coca-Cola компани бүтээгдэхүүнүүдээ байнга шинэчилж ирсэн.
Мөн "Dreamworld", "Starlight" болон "Байт" гэх бүтээгдэхүүнийг гаргасан. Мөн “DJ Marshmello”-тай хамтран зефир шиг амттай ундаа гаргасан. Тус компанийн Хойд Америк дахь маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Сью Лин Чагийн хэлснээр тус компани шинэ амтыг урам зориг өгөх зорилгоор худалдаанд гаргадаг байна. Коксын хоёрдугаар улирлын цэвэр орлого 2.9 хувиар өссөн ч Spiced-ийн Хойд Америк дахь борлуулалтын хэмжээ нэг хувиар буурчээ. Түүнчлэн тус компани 2020 онд худалдаанд гарсан “Cherry Vanilla” болон “Splenda”-тай “Diet Coke”-ийн үйлдвэрлэлээ зогсоож байгаагаа мэдэгдсэн. Хэрэглэгчид чихэрлэг хийжүүлсэн ундаанаас татгалзаж, оргилуун ус, зөөлөн ундаанд дуртай болж байна.
Сэтгэгдэл