Дэлхийн даяар ковидын халдвар дахин дэгдэх эрсдэлтэй байна


Дэлхийн даяар ковидын халдвар дахин дэгдэх эрсдэлтэй байна

 

Англид Ковид-19-ийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд шинжээчид  халдвараас урьдчилан сэргийлэх, хянахын тулд илүү их зүйл хийх шаардлагатайг анхааруулав. Лондоны Империал коллежийн дархлаа судлаач, профессор Дэнни Алтманн сүүлийн үеийн тоо баримтаас харахад эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгаа тул амны хаалт зүүх зэргээр халдвараас өөрийгөө хамгаалахыг ард иргэдэд уриалжээ.
Английн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагаас (UKHSA) гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад, энэ сарын 16-22-нд эмнэлэгт хэвтсэн хүний тоо 100 мянган хүн амд 3,71 болж өссөн байна.   
Суонсигийн их сургуулийн доктор Саймон Уильямс “Судалгаагаар Ковидын талаар дахин дурсахыг хүсдэггүй олон хүн байна. КОВИД нь хоёроос гурван жилийн турш хүмүүсийн байнга бодож байсан зүйл  байсан бөгөөд олон хүний хувьд үүнтэй холбоотой олон сөрөг дурсамж, мэдрэмжүүд үлдсэн" гэжээ.  
"Дархлаа сул болон  эрсдэлт бүлгийн хүмүүс жилд дөрөв болон түүнээс дээш удаа халдвар авах боломжтой" гэж судлаачид үзэж байна. КОВИД-19-ийн халдвар дахин тархах нь дэлхий даяар 400 сая орчим хүнд нөлөөлж, ажиллах хүч  гурван хувиар буурах эрсдэлтэйг сануулжээ.
Ирэх саруудад шинэ хувилбар дэлхий даяар тархах магадлал өндөр байна. КОВИД-ын шинэ хувилбар болох XEC нь Германд анх илэрсэн бөгөөд Их Британид халдварын дийлэнх тохиолдлыг эзэлж байгаа аж. Уг хувилбар BA.2.86 хувилбараас гаралтай ч  өөр хоёр хувилбараас үүссэн гэж үздэг. Гэхдээ XEC нь өмнөх хувилбаруудаас ялгараад байх онцлох  шинж тэмдэггүй аж.
Эх сурвалж: Guardian.com

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.