XIV сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын III чуулган болон УТЗЗ-ийн ХIV сонгуулийн БХХ-ны III чуулган ойртож байгаа энэ ташрамд дэлхийн олон улс орны ард түмэн Хятадын хөгжлийн ололт амжилтад анхаарлаа хандуулж нааштай үнэлж байна. Тэд Хятадын шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг гайхширч байдаг.
Өмнөд Ази, олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал, Исламабад, БНХАУ-ын мэргэжилтэн, Хятадын асуудлаарх шинжээч, Махмуд Хассан Хан:
-БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн дэлхийн засаглалын талаарх санаанууд нь дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүн, ялангуяа дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг багтаасан байдаг. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн гурван том санаачилга нь хөгжиж буй орнуудад итгэл найдвар, сайн сайхныг олгоно гэдэгт би итгэж байна.
Махмуд Хассан Хан Хятадын асуудлаарх шинжээчийн хувьд Хятадын хоёр чуулганыг эртнээс анхаарч ирсэн юм. Тэрээр хэлэхдээ, Хятадын эдийн засгийн уян хатан байдал, тогтвортой байдал нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд улам их боломжийг авчирна гэдэгт найдаж байна гэжээ.
Тэрээр бас, гуравдугаар сард болох хоёр чуулган нь эдийн засгийн тогтвортой байдал, тогтвортой хөгжил, төрөлжилт зэрэг салбарыг хамарсан чухал ач холбогдолтой юм. Энэ нь Хятад болон түүний ойр орчмын бүс нутагт чухал ач холбогдолтой төдийгүй дэлхийн хэмжээнд нөлөө үзүүлж байна.
Хятадын шинжлэх ухаан технологийн шинэчлэл, ногоон хөгжлийн үзэл баримтлал нь гайхалтай юм.
Индонезийн Гентара институтын Стратегийн харилцаа холбоо, судалгааны газрын захирал, Кристин:
- Бид Хятадын аж үйлдвэрийн салбарыг шинэчилж, ялангуяа үйлдвэрлэлийг илүү ухаалаг, илүү ногоон үйлдвэрлэл рүү чиглүүлж байгааг олж харлаа. Хятадын шинэлэг ололт, ялангуяа байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн нь Хятадын эдийн засгийн өсөлтийн гол хөшүүрэг болсон юм.
Замбийн Бодлогын шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Зали Чикуба:
- Хятадын хоёр чуулганаар ямар бодлого, бодлогын чиглэл зарлахыг дэлхий нийт тэсэн ядан хүлээж байх гэж бодож байна. Хятад бол үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг гэдгийг бид мэднэ. Одоо өндөр технологийн үйлдвэрлэл, хиймэл оюун ухаан зэрэг салбарт томоохон ахиц дэвшил гаргаж байна. Мөн Хятад улс дижитал технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг.
Найруулагч: | Д.МӨЧИР |
Эх сурвалж: | Синьхуа агентлаг |
Сэтгэгдэл