ХХААХҮЯ-ныхурлын танхимд өнөөдөр /2016.12.06/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, 11 дүгээр сарын 15-ндШадар сайд үүрэг өгч, ирэх оны 4 дүгээр сарын 1-ыгхүртэлх хугацаандадууг амьдаар гаргахыг хориглосон ч хилээр гаргахаар авчирч олон хоног хоолгүй байлгаснаас цөөн тооны адуу үрэгдсэн асуудалд ямар арга хэмжээ авсан талаар албан ёсны тайлбар хийлээ.
ХуралдХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле,МХЕГ-ындарга Н.Цагаанхүү,Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр болон бусад албаны хүмүүсоролцов.
Хурлын эхэндХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн адууг амьдаар экспортлох асуудлыг түр хугацаагаар зогсоосон байсан ч, сүүлийн үедүүсчбайгаа нөхцөл байдлаас шалтгаалантодорхойгүй хугацаагаар адуугамьдаар экспортлохгүй байхшийдвэр гаргасныг албан ёсоор мэдэгдлээ.Мөн Бичигтийн Боомт дээр байгаа800 гаруй тооны адууг буцаан татах шийдвэр гаргаж, холбогдохбайгууллагад үүрэг өгсөн.Тэрбээр "Адуу экспортод гаргах гэж байгаа заримхүмүүсийн болчимгүйүйлдлүүдийгхаруулсан бичлэг олон нийтэд тархсан. Энэ бичлэгүүдийг шалгаж үнэн зөвийг тогтоох болно. Мал амьтныг хуурай газраар тээвэрлэх журам гэж бий. Мал амьтныгтээвэрлэхдээ бэртээхгүй, гэмтээхгүй, шахаж унагахгүй, дулааны улиралд тээвэрлэх,зэрэг журмыгбаримтална.Дэлхийн мал эмнэлгийн байгууллагаас гаргасан мал амьтны тавлаг байдлын тухай зөвлөмж бий.Дэлхийн мал эмнэлгийн байгууллагын гишүүн улс орон үүнийг дагаж мөрдөх ёстой. Цаашид мах бэлтгэл,экспортлохасуудалд яамны зүгээс баримталж буйбодлогуудын нэг нь мал амьтныг амьдаар экспортлохыг зогсоох. Үйлдвэрийн аргаар үйлдвэртээ бэлтгэж, олон улсын чанар стандартын шаардлага хангасан мах экспортод гаргахыг ХХААХҮЯ бодлого болгон ажиллана. Манай улсад хангалттай хэмжээний мах боловсруулах үйлдвэр бий. Эдгээр үйлдвэрүүдмалаа бэлдэж, махаа чанартай сайн бэлтгэж чадвалэкспортод гаргахболомж нь бүрэн нээлттэй байна.Яамны хувьд мах экспортод гаргах чиглэлээр ОХУ болон БНХАУ-д саналуудаа удаа дараа тавьжбайгаа. БНХАУ-аасэкспертүүд ирж Монгол Улсаас мах махан бүтээгдэхүүн худалдаж авах чиглэлээр үйлдвэрүүдийг атистатчилах, шалгалтыг явуулна. Өнгөрсөн 10 дугаар сард ОХУ-аасэкспертүүд ирж үйлдвэрүүдийг шалгасан. Энэ сард багтаж мах экспортод гаргах шаардлага хангасан үйлдвэрүүдийн жагсаалтыг ирүүлнэ” гэдгийн онцоллоо.
ХХААХҮЯ БНХАУ-тай2008 онд адууг амьдаар экспортлох тухай санамж бичигт гарын үсэг зурсан байна. Түүнээс хойш жилд дунджаар 3000-7000 тооны адуу экспортолж байгаа дүн гарчээ.
МХЕГ-ындарга Н.Цагаанхүү"Адууг экспортод гаргадаг 8-9 аж ахуйн нэгж бий. Эдгээр аж ахуйн нэгжүүд дан ганцМонгол талаасаа экспортод гаргах эрх авдаггүй.БНХАУ-ынадуу бэлтгэх үйлдвэр аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, БНХАУ-ынӨМӨЗО-ныхорио цээрийн байгууллагаасзөвшөөрснөөрэкспортлох эрхтэй болдог.Хамгийн гол нь адууг нядалгаанд оруулж байгаа махны үйлдвэрүүд хорио цээр, ариун цэврийн үйл ажиллагааг сайтар хянах хэрэгтэй. Орон нутгаас нийлүүлэгдэжбайгаа мал тодорхой шинжилгээнд хамрагдсан байх,үйлдвэрийн аргаар технологи, горимындагуу хийгдсэн байх ёстой” гэсэн юм.
Сэтгэгдэл