ӨМНӨГОВЬ: СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА


ӨМНӨГОВЬ: СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар 15 сумын Засаг дарга нарыг батламжилж, үр дүнгийн гэрээ байгууллаа.

Бүх сумдын Засаг дарга нартай үр дүнгийн гэрээний хүрээнд Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн Засаг даргын "Бид хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөр , сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр үндсэн чиглэлүүдийг хэрэгжүүлж, холбогдох хэлтэс агентлагуудтай хамтран ажиллахаар боллоо.

Аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлт, хүн ардын сайн сайхны төлөө шат шатны удирдлагын түвшинд төрийн бодлогыг хэрэгжүүлж, үр дүнтэй ажиллана гэдгээ илэрхийлж байна.

Мөн цаашлаад аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, төрийн албан хаагчдын ёс зүй, ур чадварыг дээшлүүлэх, 5000 ажлын байрыг бий болгохдоо "тогтвортой” ажлын байрыг бий болгох, монгол улсын үнэт баялаг мал сүргээ эрүүлжүүлэхэд анхааран ажиллахаа онцоллоо.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.