Банк хоорондын гүйлгээний шимтгэл 1000 төг боллоо...


 

 

Би хувийн өмчийг талархан хүндэлдэг, хамгаалахыг дэмждэг хүн. Гэхдээ банкны системийн тогтолцооны гажуудал, хэрэглэгчдээ шулсан хандлагыг эрс эсэргүүцдэг нэгэн. Арилжааны банкууд шимтгэл нэртэй увайгүй луйвраа зогсоохыг шаардаж байна. Монголын банкууд данснаас данс хооронд 300 төгрөг, дансгүй бэлнээр бол 2000-3000 төгрөгийн шимтгэлтэй байв. Харин одоо суурь 300 төгрөгийн шимтгэлээ 1000 төгрөг болгон өсгөлөө. Үүнийгээ иргэн бүр данстай болж бэлэн мөнгөний харилцаа хаагдсанаар далд эдийн засаг хумигдана гэж гоё тайлбарлав. Монголын банкууд шиг шимтгэлээр иргэдээ шулдаг газар хаана ч байхгүй 

- Данс хөтөлсөн гээд гүйлгээ хийгээгүй байхад сар бүр шимтгэл

- Тухайн банкинд нь данстай мөртлөө ATM ашиглахад гүйлгээ бүрт 100 төг шимтгэл

- Тухайн банкинд байршдаг дансанд бэлэн, дансаар гүйлгээ хийхэд ч шимтгэл

Бид ер нь банкаар үйлчлүүлээд байна уу? аль эсвэл махаа идэж, зовлогоо зовоон олсон хэдэн төгрөгөөрөө торгуулаад байна уу? ойлгохоо байлаа. Үйлчилгээний байгууллага, Олон Улсын стандарт нэвтрүүллээ гэж үргэлж ухуулдаг шигээ хэрэглэгчид биднийгээ бодитоор бодооч "цагаан зах"-т "дээрэмчид" минь. 

???? Ядаж АТМ-ээ шимтгэлгүй болго... Танай л карт ????



https://www.facebook.com/607703309313379/photos/a.614994255250951.1073741828.607703309313379/1254892897927747/?type=3&theater



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.