
Энэ ганцаардлаас минь түр ч атугай ангижруулдаг ганц л хүн байна. Тэр бол миний нууц амраг. Анх оюутан болж хотод ирээд ахындаа сууж байхдаа ахыгаа эхнэрээсээ өөр хүүхэнтэй гэртээ хонож байхыг хараад хэсэгтээ л цочиролд орж, бэр эгчийгээ өрөвдөж байсан сан. Өрөвдлөө гээд би яах ч билээ. Төлөв төвшин ахынхаа тийм муухай үйлдлийг би эгчдээ хэлчихье гэж бодсон хэрнээ хэлж чадаагүй. Олон жилийн дараа эргээд бодоход хэлээгүй нь ч оносон юм. Одоо тэр хоёр тэгш сайхан амьдарч л байна. Миний муу үгнээс болж тэр хоёр салсан бол хэдэн хүүхэд өнчрөөд л үлдэх байсан биз.
Нууц амрагийн тухай тэр үед алдас, нүгэл гэж боддог байсан би цаг хугацааны эрхээр нууц амраг гэдэг тэр хүнийг дэндүү сайн ойлгодог болсон . Нөхөр маань нууц амрагтай байж байгаад надад баригдсан. Баригдсан ч гэж дээ, өөрөө үнэнээ өчсөн юм. Харин би түүнд голдоо ортол гомдсон хэрнээ уучилсан. Эм хүний итгэл тоосоо гөвөөд өндиймтгий гэдэг үнэн үг. Түүнд гомдсон гомдол маань олон жил өнгөрсөн ч гэсэн сэтгэлийн мухарт байсаар.
Тийм ч болохоороо би нууц амрагтай болсон. Гэхдээ байнга уулздаггүй л дээ. Тийм боломж ч байхгүй. Үнэндээ араар тавихад хамгийн хэцүү хэсэг нь яг л хулгайч шиг хулмалзан явсаар аль нэг буудалд орох мөч. Нууц амрагтай байхад хамгийн хэцүү зүйл нь ердөө л энэ. Харин нэгэнт буудалд орсны дараа хүсэл тачаалдаа биеэ бүрэн эзэмдүүлчихдэг. Ганц хэцүү юм бол утас дуугарах. Оволзсон зүрхнийхээ амьсгааг дарж юу ч болоогүй юм шиг утсаар ярина гэдэг хэцүү. Мэдээж утсаар ярьсны дараа дур хүсэлд бяцхан саад гарна. Гэхдээ гайгүй л дээ. Утсаар ярьлаа, уулзлаа, буудалд орлоо, унтлаа, саллаа... Секс хийхэд тийм олон цаг шаардлагагүй. Үнэндээ 20 минутын л ажил шүү дээ. Ингээд л би бие сэтгэлийн бүрэн таашаал авчихсан хүн орой нөхрийгөө ирэхэд сайхан зантай, амттай хоолтой угтдаг. Гэвч үдэш болоход нөхөртэйгөө секс хийх сонирхолгүй, тэнхээгүй нөгөө л ганцаардсан эмэгтэй хэвээрээ байдаг. Энэ байдал хэр удаан үргэлжилэх бол... Би нөхрөөсөө салах бодолгүй, түүндээ хайртай. Харин нууц амрагтайгаа хааяа нэг уулзаад л баймаар байна. Би яах ёстойгоо мэдэхгүй байна.
Гэхдээ нууц маань нэг л өдөр задрах вий гэж бас айж байна.
Сэтгэгдэл