Өмнөх сард төсвийн алдагдлыг 700 орчим тэрбум төгрөг хэмээн гаргаж байсан. Тэгвэл сар хүрэхгүй хугацаанд төсвийн алдагдал 167.3 тэрбум төгрөгөөр буюу 867.3 тэрбум болж тэлжээ.
Алдагдлыг дагаад татварын орлого есдүгээр сард 165.9 тэрбум төгрөгөөр буурчээ. Үүнд нэмэгдсэн өртгийн албан татвар 252 тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 34 тэрбум, бусад татвар хураамжийн орлого 23.7 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна. Харин экспорт, импортын үзүүлэлт мөн л буурсан үзүүлэлтэй гарчээ. Экспортын хэмжээ өмнөх сараас 34 хувиар буурсан байгаа юм. Харин импорт өмнөх сараас 8.3 хувиар буурчээ. Харин өнгөрсөн онд гадаад худалдааны тэнцэл 1.4 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол энэ онд 684 сая ам.долларын ашигтай гарчээ. Есдүгээр сарын эдийн засгийн нөхцөл байдлыг Үндэсний статистикийн хорооноос ийхүү гаргажээ.
Эх сурвалж:www.polit.mn
Сэтгэгдэл