МУГЖ, Улсын Филармонийн дуучин Г.Ариунбаатарыг Английн сүр жавхлант Хатан хааны гэр бүл хүлээн авах урилга явуулжээ.
Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа "Монгол Улсаас Англи улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга болоод түүний гэр бүлд талархал илэрхийлье. Хатан хааны ордонд дуулах нь асар их нэр хүнд билээ” хэмээв.
Тэрбээр өчигдөр орой Хатан хааны өргөөнд оройн зоог барьж, ая дуугаа өргөжээ. Түүний хамт Маэстро Валерий Гергеив, алдарт морин хийлч Хакназаряан нар айлчилсан байна.
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл