» » Г.Гантөмөр та хэзээ нуун дарагдуулсан гэмт хэргийг ил болгож улсыг хохиролгүй болгох вэ?

Г.Гантөмөр та хэзээ нуун дарагдуулсан гэмт хэргийг ил болгож улсыг хохиролгүй болгох вэ?

Бичсэн:zulaa 2017/Dec/12 10:31 51 0

Г.Гантөмөр та хэзээ нуун дарагдуулсан гэмт хэргийг ил болгож улсыг хохиролгүй болгох вэ?Стандарт, хэмжил зүйн газрын даргын мөнгө идсэн байж болзошгүй үйлдлийн талаар бид өмнө нь Стандарт, хэмжил зүйн газрын дарга АТГ-т дуудагдлаа гарчигтайгаар хүргэж байсан билээ. Энэ удаад тус газрын дарга Г.Гантөмөр нь үнэст цаас хуурамчаар үйлдэж улсад хохирол учруулсан этгээдүүдийг цагдаад өгч шалгуулалгүй ажлаас халсан буюу гэмт хэргийг нуун дарагдуулсан хэргийн талаар хүргэж байна.

Иргэн, ААН барилга байгууламж барьж байгаа бол усны тоолуур, цахилгааны тоолуурандаа СХЗГ-аас баталгаажуулалт авдаг. Өөрөөр хэлбэл нэг айл усны өрөөндөө халуун хүйтэн усны тоолуурт тус бүрт нь нэг нэгийг, үүн дээр нэмж цахилгааны тоолууранд баталгаажуулалт хийлгэдэг. Барилгын компаниуд орон сууцны хороолол барихдаа хэдэн зуу, мянгаар нь авдаг. Баталгаажуулалт нь өөрөө үнэт цаасан дээр хэвлэгддэг болохоор хувилах болон хуурамчаар үйлдэх юм бол гэмт хэрэгт тооцогддог.

Баталгаажуулалтын хуудас

Гэтэл баталгаажуулалт олгодог СХЗГ-ын улсын шалгагч нар нь өөрсдөө баталгаажуулалт буюу үнэт цаасыг хуурамчаар үйлдэж, хуурамч тамга хийж иргэд, ААН-ийг хуураад зогсохгүй улсад хохирол учруулсан байгаа юм. 2012-2014 оны хооронд олон удаагийн давтан үйлдэлтэй энэ гэмт хэрэг 2015 онд илэрсэн байна. Тодруулбал Стандарт, хэмжил зүйн газрын хэмжих хэрэгсэлд улсын баталгаажуулалт хийдэг улсын шалгагчдын Үнэт цаасны зарцуулалт, гүйцэтгэлийн хяналт, шалгалт хийх ажлын хэсэг нь 2015 онд улсын баталгаажуулалт хийж олгосон гэрчилгээ /үнэт цаас/, түүний гүйцэтгэл, тайланд хяналт, шалгалт хийж дараах зөрчлүүдийг илрүүлсэн. Тухайлбал, хяналт, шалгалтаар хэмжүүрийн улсын шалгагчид хэмжих хэрэгслийн улсын баталгаажуулалтын гэрчилгээ /үнэт цаас/ болон лабораторийн эрхлэгчийн тэмдгийг хуурамчаар үйлдсэн нь Шүүхийн шинжилгээний газрын мэргэжилтний гаргасан дүгнэлтээр нотлогдож, улсад их хэмжээний хохирол учруулсан байдаг.

Зөрчлийг илрүүлсэн ажлын хэсэг тайлангаа СХЗГ-ын дарга Г.Гантөмөр, 2015 онд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Г.Өнөржаргал нарт танилцуулж дээрх үйлдлүүд нь Улсад их хэмжээний хохирол учруулсан, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байгаа тул хууль, хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэсэн саналаа хэлсэн байдаг. Гэвч СХЗГ-ын дарга Г.Гантөмөр нь зөрчил гаргасан албан хаагчдыг ажлаас нь халаад, хууль, хяналтын байгууллагад өгөлгүй гэмт хэргийг нуун дарагдуулсан байгаа юм.

Тухайн үед тус газрын дэд даргаар ажиллаж байсан Дарь.Сүхбаатар: Монгол улсад учруулсан мөнгөн дүнг тогтоохгүй явуулдаг юм бэ? Цагдаа шүүхэд хандах ёстой гэдгийг хурал дээр хоёр ч удаа хэлж байсан. Өөрөөр хэлбэл Г.Гантөмөр даргад гэмт хэргийг нуун дарагдуулах ёсгүй гэдгийг олон хүн удаа дараа сануулсаар байхад улсад учруулсан хохирлыг нь төлүүлэхгүйгээр ажлаас нь халсан нь авилгал хээл хахууль авсан байх магадлалтай. Гурван хүнийг ажлаас халаад, улсад учруулсан хохирлыг тооцохгүй байгааг зөвхөн Г.Гантөмөр дарга өөрөө л тайлбарлах биз...

Нөгөө талаас түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйл.Хайнга хандах гэсэн заалтыг зөрчсөн байж болзошгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийг зөвхөн УДШ тайлбарлах бөгөөд Эрүүгийн хуулийн 23.5.1-д  "1.Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Тиймээс  цагдаагийн байгууллагаас энэхүү үйлдлийг шалгах зайлшгүй шаардлага гарч байна.

Энэ бол СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийн булхайтай үйлдлийн зөвхөн баримттай нэг хэсэг нь. Бид дараагийн цувралаар СХЗГ-ын дарга Г.Гантөмөр хүнийг хэрхэн ажлаас халдаг, ингэхдээ ёс зүйг хэрхэн зөрчиж байгааг хүргэх болно. Тодруулбал,  Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын "2.3. Ёс зүйн хороог бүрдүүлэх, түүний даргыг томилохдоо албан хаагчдын саналыг авах бөгөөд түүний бүрэлдэхүүнд бусад төрийн байгууллагын албан хаагч болон иргэнийг оролцуулж болно.” Гэж заасан байдаг боловч Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөр нь албан хаагчдаасаа санал авалгүй өөрөө хүссэн хүмүүсээ томилж, ёс зүйн хороогоороо хүссэн шийдвэрээ гаргуулдаг болсон. Ёс зүйн хороо нь хэрхэн баримт, нотолгоогүй зүйл дээр СХЗГ дарга Г.Гантөмөр даргынхаа өгсөн үүрэг даалгавраар төрийн албан хаагчийг илт гүтгэж, гүжирдсэн тайлбарыг үндэслэж дүгнэлт гаргаж, төрийн албан хаагчийг хэлмэгдүүлсэн байгаа юм.  Ингэснээр   СХЗГ-ын Ёс зүйн хороо нь журмын 2.5.4. гомдол, мэдээллийг шалгасан тухай дүнг хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар дүгнэлт гаргах бөгөөд энэхүү дүгнэлт нь аливаа албан тушаалтан, улс төрийн хүчний нөлөөлөлд автаагүй, нотлох баримтад үндэслэгдсэн байх; гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байдаг. Бид энэ талаар дараагийн нийтлэлдээ дэлгэрэнгүй хүргэх болно.

А.Баярмаа 

 
Dorgio.mn
 
Scandal.mn Facebook
Нэр:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler