Манай улс сүүлийн гурван жилийн дотор гаднаас маш их хэмжээний зээл, тусламж авч байгаа. Тэдгээрийг Чингис, Самурай бондын мөнгөнүүд тэргүүлдэг. 1.5 тэрбум ам.долларын "Чингис бонд”, 30 тэрбум иений "Самурай” бондын мөнгө монголчуудад өрийн дарамт болон үлдлээ. Зээлийн эргэн төлөлт 2017 оноос эхэлнэ. Судлаачид өнгөрсөн гурван жилийн хугацаанд авсан зээл өмнөх 20 жилд авсан зээлээс хэд дахин илүү гарсан гэдгийг ч хэлж байгаа.
Тэгвэл дэлхийн санхүүгийн гол хэвлэл болох Financial Times сэтгүүл Монголыг Грекээс илүү их өртэй гэсэн судалгааг гаргажээ. Хямрал нь дээд цэгтээ тулаад буй Грекийн өр өнөөдрийн байдлаар 320 тэрбум евро хол давсан гэх мэдээлэл байна.
Өрийн асуудлаараа дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон Грекээс их өртэй болсон Монгол улсын цаашдын хувь заяа туйлын бүрхэг байна. Энэ өдрүүдэд чуулганаар ирэх оны төсвийг батлахаар хуралдаж байгаа. Тэд зарлагаа бууруулж, орлогоо нэмэгдүүлэх нь чухал болоод байгааг анхаарах нь хэрэгтэй.
Сэтгэгдэл