Татварын нэмэгдэл угтсан иргэдийн эсэргүүцэл эрчимжих нь ээ


Татварын нэмэгдэл угтсан иргэдийн эсэргүүцэл эрчимжих нь ээ

 

Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн жилүүдэд хүнд байдалд орсон. Энэ хүндрэлээс гарахын тупд ОУВС-гаас тусламж хүсч, маш хатуу шаардлагатай "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг өнгөрсөн тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд долоон төрлийн татвар нэмэхээр болсон нь 2018 оны нэгдүгээр сараас эхпэн хэрэгжиж эхлэх юм. Тодруулбал, хувь хүний орлогын албан татварыг орлогын төвшнөөс нь шалтгаалан 10, 15, 20 хувь болгохоор шийдвэрлэсэн. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд хоёр, нэг, хоёр хувиар нэмэгдүүлж, архи, тамхи, шатахуун, суудлын албан татварыг нэмэгдүүлэхээр болсон. Түүнчлэн хадгадамжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхэлнэ. ОУВС
тухайн үөдээ "Бид долоон төрлийн татвар нэм гэдэг чиглэлийг Монголын Засгийн газарт өгөөгүй” гэж мэдэгдэж байсан удаатай. Харамсалтай нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын эхлүүлсэн тус хөтөлбөр хоёрдахь засгийнхаа нүүрийг үзээд байна. Долоон төрлийн татвар нэмэх шийдвэр нь ч хэвээрээ үлдэв.

Эдгээр татварууд тэртээ тэргүй худалдан авах чадвар нь муудсан иргэдийн нуруунд хүнд ачаа болохнь тодорхой. Дээрээс нь банкны зээлийн хүүнд дарамтлуулж, өсч өндийж чаддагтүй бизнес эрхлэгчдэд хүндээр тусах нь дамжиггүй. Энэ татварыг эсэргүүцэж, Монголын биэнөс эрхлэгч эмэгтэйчүүд төр засгийнханд шаардлага хүргүүлж, болохгүй бол өвлийн хүйтэнд нүцгэлнэ гэдгээ ч мэдэгдсэн. Ямартай ч ард иргэдийн амьдрал хүнд, ажлын байр цөөхөн, цалин бага байгаа хүнд үөд хүн амын орлогын албан татварыг 10-50 хувь нэмж байгаа нь иргэдийг ядууралд хүргэнэ. Цаашид аж ахуйн нэгжүүд ажлын байраа өргөжүүлэх, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх боломжгүй болно. Тиймээс Татварын хуулийн нэмэлт өөрчлөлтийг эргэн харж, өнөөгийн байдалтайгаа уялдуулах, хэрэгжих хугацааг нь хойшлуулах зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй бизээ. Учир нь 2018 оны нэгдүгээр сарын 1-нийг хүлээлгүй татварын нэмэгдэл угтсан иргэдийн эсэргүүцэл эрчимжих нь ээ.


У.САРАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.