Гишүүд хууль батлах босгоо өндөрсгөх үү


Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэгт үргэлжилж байна. Өнөөдрийн тухайд анхаарлын төв дэх халуун сэдэв бус ч олон нийт чих тавин ажигласаар л байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд  парламентын зарим эрхийг хасахаар тусгажээ. Манай үе үеийн парламентчид өөрсдийнхөө эрхийг хязгаарлуулж, гар хүрэх туйлын дургүй.  Наанадаж өнөөдрийн хүртэл чуулган, байнгын хорооны хуралдаанд гишүүдийн ирцийг бүрдүүлэх асуудал төгс шийдэлд хүрээгүйгээс хүлээлт үүсгэсээр байдаг. Хуралдаанд асуудлаа оруулахаар ирсэн яам, агентлагийн мэргэжилтнүүдээс эхлээд  УИХ-ын гишүүдийн ирц бүрдэхийг хүлээж, Төрийн ордны аль нэг танхимын үүдэнд хэдэн цагаар чилийтэл уягдах, зарим тохиолдолд хойшиллоо гэх жижүүрийн үг сонсон,  буцах тохиолдол ердийн үзэгдэл болтлоо "хөгжсөн”.

 

Чуулганы үдээс хойшхи хуралдаан өглөөний ирцийн мэдээллээр автоматаар хүчинтэй явагддаг. Харамсалтай нь үдээс хойшхи  хуралдаанд оролсон гишүүд өглөөний ирцэндээ хүрдэггүй. Тиймээс ч  өглөөний ирцэнд бүртгүүлсэн гишүүдийн төлөөлөл үдээс хойшхи хуралдаандаа оролцон,  зарим нөхдийнхөө өмнөөс кноп дарж, асуудлыг шийдвэрлэж байгаа харагддаг.  Энэ нь олны шүүмжлэлд өртдөг ч гишүүд алдаа засч, залруулахдаа хойрго.  Тэгээд ч хуралдаанд оролцож байгаа гишүүний санаачилсан эсвээс тойрог, салбарт нь хамаарах асуудал байх аваас бусдынхаа кнопыг өөрийн талд  ашиглах нь энүүхэнд.

 

Уг нь анх 1992 онд баталсан Үндсэн хуулиар нийт гишүүдийн дийлэнх олонхи хүрэлцэн ирснээр чуулганы болон байнгын хорооны хуралдааныг хүчинтэйд тооцно гэж заажээ. Энэ нь нийт 76 гишүүнээс 51 гишүүн ирснээр ирц бүрдэнэ гэсэн үг. Үүнийг 2000 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, дийлэнх олонхийг ердийн олонх болгон бууруулсан байна. Ингэснээр өнөөдөр 39 гишүүн чуулганы хуралдаанд ирсэн тохиолдолд ирц бүрдэж байгаа юм.

 

Энэ нь сөрөг хүчин ирцээр барьцаалан парламентыг гацаахаас сэргийлэх сайн талтай хэдий ч нөгөө талаас хуралдаанд оролцсон 20 гишүүн дэмжсэнээр хууль батлах боломжийг олгосон сөрөг үр дүн авчирсан гэж судлаачид үздэг.  Цаашлаад хуралдааныг хүчинтэйд тооцох ирцийг бууруулсан нь асуудлыг олонхиороо шийдэх зарчмыг алдагдуулж, төлөөллийн үүрэг,  ач холбогдлыг буурсан гэсэн шүүмжлэл дагуулдаг.

 

Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн  парламентын гишүүдийн ирцийг өндөрсгөх шаардлагатай гэж төсөлд тусгажээ. Ер нь чуулганы хуралдаан хүчинтэйд тооцох ирц улс орон бүрт харилцан адилгүй байдаг байна.  Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд хууль эцэслэн батлах босгыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар батлахаар тусгасан байна.  Дийлэнх олонх гэдэг нь хуралдаанд оролцсон гишүүдийн 3/2 буюу 66.7, дөрөвний гурав буюу 75 хувийн гэх зэрэг тодорхой хувь заадаг байна.

 

Ер нь ирц бүрдүүлж, хуралдаандаа суугаагүй тасалсан ч гишүүд  цалингаа авч, тусгай хангамжаа эдэлсээр байдаг.  Парламентын гишүүдийн тухайд цалин асуудал биш.  УИХ-ын гишүүн болоод хуулиар бусдад  өмчөө  түр шилжүүлсэн болохоос  бус үйл ажиллагаа, ашиг орлогын дансыг байнга л хянаж байгаа. Тиймээс ч гишүүд ямар нэг тендэрт байнга нэр холбогддог. Тиймээс омпанийн ажлаа нэн тэргүүнд тавиад, улсын ажлыг  ард орхигдуулдаг жишээ ч бий. Тээр жилийн парламентад  нэг бизнесмэн гишүүн "Би чөлөөт цагаараа УИХ-ын хуралдаандаа оролцдог” гэж  хэвлэлээр хээв нэг  ярьж байсан жишээ ч бий, юун сонгогчдын төлөөлөл гэдгээ ч ойлгоогүй бүрэн эрхээ дуусгасан биз.

 

Хэрэв парламентын гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы болон байнгын хорооны хуралдаанд тодорхой давтамжтай оролцоогүй тохиолдолд гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, түдгэлзүүлэх, эгүүлэн татах, торгох, хөдөлмөрийн хөлс олгохгүй байх, хасч суутгах, нэмэлт буюу тусгай хангамжийг олгохгүй байх зэргээр бусад улс оронд  Үндсэн хуулиндаа тусгасан байдаг байна. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ч энэ бүхнийг харгалзан үзэх аж.  Хуулийн эцэслэн батлах босго, хуралдааны ирцийн өөрчлөлт нь УИХ-ын гишүүдийн хариуцлагыг сайжруулж, ард түмэн өөрсдийн сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа дамжуулан, төрийн эрх барих хэрэгт шууд оролцох эрхийг баталгаажуулна гэж ажлын хэсэг үзжээ.

 

Ямартай ч Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гишүүдийн ирц, хуралдаандаа идэвхтэй оролцох асуудалд дахин хөндөгдөх нь.

 

Харин гишүүд өөрсдийн асуудалд хэр хариуцлагатай хандах бол?

Эх сурвалж: Shuud.mn

Н.Энхлэн

http://www.shuud.mn/content/read/492249.htm


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
zochin | 2017/12/25 15:32
сүүлийн хэдэн жил интернэтээр ГОМО МӨНХӨӨ гэдэг гаж донтны тухай хангалттай шуугисан. Гомо Мөнхөө гэж шоронд олон жил сууж байхдаа эрэгтэй хүн эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа өсвөр насны хөвгүүнийг оролдоод үүнээсээ болж ийм нэртэй болсон хүн байдаг гэнэ. Бэлгийн гаж донтой, дээр нь сэтгэцийн эмгэг өвчтэй нэг ёсны маньяк гэж хэлж болно