Монгол, Оросын боксчид халз тулалдана


Монгол, Оросын боксчид халз тулалдана

Монгол Оросын мэргэжлийн боксчдын халз тулаан ирэх гуравдугаар сарын 4-ны өдөр Улаанбаатар хотноо болох гэж байна. Халз тулаад ОХУ-ын тамирчин Зверяан Василий, МУ-ын тамирчин Ганбатын Баяртогтох нар тулалдахаар болжээ.  ОХУ-ын тамирчин Зверяан Василийгий хувьд 25 настай, 90 кг-ын жинд тулалдах бөгөөд 2017 оны Олимпийн боксын Нефттэй орнуудын дэлхийн аварга юм. Харин манай тамирчин Ганбатын Баяртогтох 38 настай, мөн 90 кг-ын жинд тулалдах бөгөөд мэргэжлийн боксын рингэнд  29 удаа тулалдахдаа 23  ялж, таван удаа ялагдаж, нэг тэнцсэн тамирчин юм. Улмаар  23 ялалтын 20-д  нь  хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялсан байдаг.

Удахгүй болох Монгол Оросын мэргэжлийн боксчдын халз тулаанд манай тамирчин, Мэргэжлийн боксын залуучуудын дэлхийн аварга Г.Баяртогтох халз тулаан хийхээр бэлтгэлээ базааж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.