"Нисванис" хамтлагийн гол нүүр царай болсон Амгааг танихгүй хүн ховор. Тэрээр тун ч халамжтай аав бөгөөд эхнэртэйгээ ханьлаад долоон жилийг үджээ. Түүний гэргий жүжигчин мэргэжилтэй Алтанзул хэмээх бүсгүй байдаг бөгөөд тэд Маралгоо хэмээх хөөрхөн охинтой. Түүний эхнэр Амгааг "Гүндүүгүй Монгол эр хүн" хэмээн тодотгосон бөгөөд "Урлаг бид хоёрыг нэгтгэсэн. Урлаг өөрөө их сайхан гэгээлэг зүйл. Анх танилцсан түүх гэвэл анх Амгаа клабуудаар их тоглодог байсан. Би өөрөө амьд хөгжимд дуртай учраас очдог байсан. Тэгээд анх нэг нэгнийгээ хараад шууд анхны харцаар дурлаад танилцаж байлаа. Хамгийн сайхан дурсамж бидний хурим, мөн хөөрхөн охинтой болсон. Ер нь амьдралын бүх л өдрүүд хамтдаа байгаа цаг хугацаа, хором мөч бүхэн үнэтэй. Өдөр болгон үйлдлээрээ бие биедээ хайраа илчилдэг, өдөр болгон л маш дурсамжтай гоё байдаг. Урлагийн хүний гэр бүл байх гоё. Урлаг өөрөө гэгээлэг учраас түүнийг дагасан гэрэл манай гэр бүлийг үргэлж ивээж аз жаргалтай байлгадаг. Эцсийн амьсгалаа дуустал чамайгаа хайрлана аа гэж гэж бид хоёр дандаа бие биедээ хэлдэг" хэмээн ярьжээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn
Сэтгэгдэл