Хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр халдвар тархжээ


Архангай аймгийн Өгийнуур, Хотонт, Хашаат, Өлзийт, Цэнхэр, Батцэнгэл, Төвшрүүлэх суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин оношлогдсонтой холбогдуулан "Шуурхай бүлэг”  Архангай, Өвөрхангай аймагт ажиллаж байна.         

Хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр халдвар тархжээ

Архангай аймгийн Өгийнуур сумаас 2018 оны 05 дугаар сард Төвшрүүлэх, Хашаат, Цэнхэр сумдад малын шилжилт хөдөлгөөн, хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр халдвар тархаж улмаар Хашаат, Цэнхэр сумдаас отор нүүдлээр Батцэнгэл, Өлзийт сумдад тус тус халдвар тархсан байна. Өнөөдрийн байдлаар дээрх 7 сумдаас Өгийнуур, Төвшрүүлэх, Батцэнгэл, Өлзийт, Цэнхэр, Хашаат зэрэг 6 сумдад мал амьтны гоц халдварт өвчин хяналтанд орсон, Өгийнуур сумын хорио цээрийн дэглэм 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр цуцлагдана.

 

Өнөөдрийн байдлаар Батцэнгэл суманд хонь-129, ямаа-2 нийт 131 мал өвчилсөн, Өлзийт суманд 11 үхэр өвчилж устгасан, Хашаат суманд хонь-7, ямаа-1 нийт-8 мал өвчилсөн, Цэнхэр суманд хонь-80, ямаа-62 нийт-142 мал өвчилсөн, Төвшрүүлэх суманд 105 үхэр өвчилж 89 үхэр эдгэж бэлчээрт гаргасан /үлдсэн16 үхрийг тусгаарласан байна.            Хотонт  сумын өвчлөл хяналтанд орсон боловч малын шилжилт хөдөлгөөнөөр дамжин Төвшрүүлэх сумтай хил залгаа заагт 2018 оны 06-р сарын 30-ны өдөр сэжигтэй дуудлага ирүүлсэн, зохион байгуулахаар МЭЕГ-ийн МЭХ-ийн дарга Б.Цолмон ажиллаж байна.

 

Вакцинжуулалтыг хамгаалалтын бүс үүсгэн Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Могод, Өвөрхангай аймгийн Хархорин, Бүрд, Бат-Өлзий, Хужирт сумдад эхлүүлээд байна. Хамгаалалтын бүс нь хилийн зааг нутгаас 20-30 км-ийн зайд татахаар төлөвлөөд байна. Өнөөдрийн байдлаар Булган аймагт 150,0 мянга, Өвөрхангай аймагт 72,5 мянга, Архангай аймагт 200,0 мянган тунг хувиарлан 920,0 орчим мянган малд тарьж хамгаалалт үүсгэхээр вакцинжуулж байна. Өнөөдрийн байдлаар Архангай аймгийн МЭА-нд 75,0 мянган тун вакцины үлдэгдэлтэй байна. Мөн Архангай аймгийн 6 сумыг бүрэн хаасан, 1 сумыг шууд нэвтрүүлэн өнгөрөөхөөр маршрутыг тогтоогоод байна.Өгийнуурсуманд хяналтын постонд 35 албан хаагч 7 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

 

Голомтын болон сэжигтэй бүсийн 120 хот айлын 53800 м3талбайд ариутгал халдваргүйтгэл  хийсэн.2018 оны 06 дугаар сарын 06-ний өдөр шүлхий өвчний сүүлийн шинж тэмдэг илэрсэн. Нэмж мал өвчлөөгүй, хорио цээрийн дэглэм цуцлах хугацаа 2018.07.04

 

Голомтын бүсийн малд үзлэг хийх, вакцинжуулах, цагдаагийн хамт өрхийн иргэдийн судалгааг гаргаж голомтоос гарахгүй байх, хөдөлгөөн хориглох нотломжийг үйлдээд байна. Хашаат суманд одоогоор 9 хяналтын постонд 45 албан хаагч, 15 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.Тус сумын 145 өрхийн 126421 толгой малыг вакцинжуулсан.Голомтын болон сэжигтэй бүсийн 13791 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл  хийсэн.2018 оны 07-р сарын 01-ний өдрөөс хойш мал өвчилсан тухай дуудлага ирээгүй, нэмж мал өвчлөөгүй байна. Төвшрүүлэх суманд 12 хяналтын постонд83 албан хаагч22 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.2018 оны 06-р сарын  07-ний өдрөөс сумын хэмжээнд вакцинжуулалт нийт 135000 мянган тун  вакцин олгогдсоноос 2018 оны 07 сарын 01-ний байдлаар үхэр 7273, хонь 61898, ямаа 44265, нийт 303 өрхийн 113436 толгой малд134941 мянган тун вакциныг хийсэн.

 

Голомтын болон сэжигтэй бүсийн 29200 м2талбайд ариутгал халдваргүйтгэл  хийж  33500 малд угаалга хийсэнбайна.2018 оны 06-р сарын 08-ний өдрөөс хойш нэмж мал өвчилсан тухай дуудлага ирээгүй байна.

 

Цэнхэрсуманд хяналтын  9 постонд нийт 117 албан хаагч  33 тээврийн хэрэгсэл ажиллаж байна.2018 оны 06-р сарын 25-ны өдрөөс хойш мал өвчилсан тухай дуудлага ирээгүй, нэмж мал өвчлөөгүй байна. Батцэнгэл суманд Хяналтын 3 постонд47 албан хаагч, 8 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.2018 оны 06 дугаар сарын 22-ний шүлхий өвчний сүүлийн шинж тэмдэг илэрсэн. Голомтын болон сэжигтэй бүсийн 37 өрхийн 3415 малыг угаалгад хамруулж 47562 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл  хийсэн. 2018 оны 06-р сарын 22-ний өдрөөс хойш нэмж мал өвчилсан тухай дуудлага ирээгүй байна.Өлзийт суманд Хяналтын 5 пост,   ариутгалын 1 цэг  22 албан хаагч, 2 техник хэрэгсэлажиллаж байна.Өвчилсөн 11 үхрийг устгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. 2018 оны 06-р сарын 30-ний өдрөөс хойш мал өвчилсан тухай дуудлага ирээгүй, нэмж мал өвчлөөгүй байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.