2017 онд байгаль орчинд хохирол учруулсан иргэдийг 48 сая төгрөгөөр торгожээ


2017 онд байгаль орчинд хохирол учруулсан иргэдийг 48 сая төгрөгөөр торгожээ

Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд, шинжилгээ судалгааны зориулалтаар л  0,5 кг жимс түүж болно гэж заасан байдаг. Зөвшөөрөлгүйгээр самар, жимс түүж, ан хийвэл хамгийн багадаа 300 мянган төгрөгөөр торгож, байгаль орчинд учруулсан хохирлыг төлүүлэх хуулийн заалт бий.

МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ч.Нямдаваа "Жимснээс гүзээлзгэнэ хамгийн эхэнд боловсордог. Жимс түүхийн тулд тухайн орон нутгийн асуудал хариуцсан байгаль хамгаалагчаас газар нутгийг заасан эрхийн бичиг авч, зөвшөөрлийн хүрээнд түүж бэлтгэх шаардлагатай. Түүхдээ иш үндсийг хугалахгүй, зөвхөн жимсээ бэлтгэж ашиглахыг анхааруулж байна.

Мөн тарвага агнахыг сүүлийн таван жилд хориглосон ч иргэд баярын үеэр хууль  бус үйл ажиллагаа явуулах нь ихэсдэг. 2017 онд байгаль орчинд хохирол учруулсан иргэдийг 48 сая төгрөгөөр торгосон. Мөн байгальд хохирол учруулсан 400 сая гаруй төгрөгийг бүрэн төлүүлсэн” гэлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.