Өнгөрсөн онд Монгол улс Украинаас 10 ширхэг галт зэвсэг худалдан авчээ


Өнгөрсөн онд Монгол улс Украинаас 10 ширхэг галт зэвсэг худалдан авчээ

Украины галт зэвсгийн экспортын 2017 оны тайланг саяхан тус улсын засгийн газар вэбсайтдаа нийтэлжээ.

 

Тус тайланд өгүүлснээр АНУ өнгөрсөн онд Украинаас хамгийн их тооны галт зэвсэг худалдан авсан бол араас нь Узбекистан, Монгол, Йордан улсууд жагссан байна.

Тухайлбал АНУ нийтдээ 15,040 ширхэг байлдааны зориулалттай хагас автомат буу худалдаж авсан бол Узбекистан 2,000, Монгол 10, Йордан нэг ширхгийг авчээ.

Үүнээс гадна АНУ 790 ширхэг танк эсэргүүцэх гар зэвсэг, гранат харвагч худалдан авч, Тайланд улс 16 ширхэг BM Oplot танк авсан байна.

Р.Төмөр, ikon.mn
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.