Б.Баярбаатар Үндсэн хууль зөрчсөөр байгаа тул МАН-ын Хяналтын Хорооны бүх шийдвэр хүчингүй


Б.Баярбаатар Үндсэн хууль зөрчсөөр байгаа тул МАН-ын Хяналтын Хорооны бүх шийдвэр хүчингүй

 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар гэгч Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчсөөр даруй нэгэн оныг үдэж байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн хорин есдүгээр зүйлийн 1-т "Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. " гэж заасан байдаг.

Иймээс ч 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Энхтүвшин МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн, С.Эрдэнэбат МҮЭХ-ы Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа тухай бүртээ татгалзсан билээ.

 

Харин Б.Баярбаатар гэгч л УИХ-д сонгогдсоноосоо хойш өнөөг хүртэл МАН-ын Хяналтын Хорооны Даргын үүрэгт ажлыг хашсаар буй нь Үндсэн хууль зөрчсөн ноцтой үйлдэл юм. Иймээс ч Б.Баярбаатар нь хууль ёсны дарга байх хуулийн үндэслэлгүй тул МАН-ын Хяналтын Хорооны бүх шийдвэр хүчингүй гэсэн үг юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.