ОХУ цэргийн зэвсэг тоноглолоо хөгжүүлнэ


 ОХУ цэргийн зэвсэг тоноглолоо хөгжүүлнэ

Синьхуа агентлагийн мэдээ: Саяхан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин "2018-2028 оны ОХУ-ын цэргийн зэвсэг тоноглолын хөгжлийн хөтөлбөр”-т гарын үсэг зурж, ирэх 10 жилийн Оросын цэргийн зэвсэг тоноглолыг сайжруулах,  шинэчлэх төлөвлөгөөг баталжээ.


26-нд Оросын "Коммерсант” сонин Оросын цэргийн аж  үйлдвэрийн системийн хөгжлийг хариуцсан дэд ерөнхий сайд Дмитрий Рогозины өгсөн  ярилцлагыг нийтэлжээ. Дмитри Рогозин хэлсэн үгэндээ: Хөгжлийн хөтөлбөрийн  ерөнхий хэмжээ 19 их наяд рубль буюу ойролцоогоор 339 тэрбум ам.доллар юм. НАТО цэргийн нөлөөлөх чадвараа өргөжүүлж, АНУ-ын дэлхийн хаана ч цохилт өгөх бодлого,  нарийвчлалтай цохилт өгөх зэвсэг байрлуулах зэрэг байдлыг Оросын тал анхааралдаа  авсан бөгөөд шинэ хөгжлийн хөтөлбөрт хариу арга хэмжээг нийтэлсэн  гэжээ.


Дмитрий Рогозин: Өрнөдийнхний ОХУ-д тавьж буй хориг арга  хэмжээ магадгүй хугацааны хувьд хязгааргүй үргэлжилнэ. Оросын цэргийн зэвсгийн  аж үйлдвэрлэлийн системд тусгайлан хориг арга хэмжээний эсрэг командын газар  байгуулсан бөгөөд Оросын арми гадны худалдан авагчдад зэвсэг тоноглол нийлүүлэх үйл явц тасалдахгүй байхыг баталгаажуулах нь түүний гол үүрэг зорилго мөн  гэжээ.


ХОУР



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.