Архи ууж зодолдсон албан тушаалтнуудыг чөлөөлөв


Архи ууж зодолдсон албан тушаалтнуудыг чөлөөлөв

 

"Тавантолгой төмөр зам” ХХК-ийн газар, хэлтсийн хоёр дарга зочид буудалд архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар хоорондоо маргалдан танхайрч буй бичлэг өчигдөр /2025.08.11/ цахим орчин болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

Тэгвэл "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Х.Пүрэвжаргал  дээрх нэр бүхий албан тушаалтнуудад сахилгын арга хэмжээ авч, албан үүргээс нь чөлөөлжээ.

Хэд хоногийн өмнө тус компанийн гүйцэтгэх захирлын алба хашиж байсан Б.Дүгэржавын согтууруулах ундаа хэрэглэсэн байсан үеийн бичлэг цацагдсанаар тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, чөлөөлөх шийдвэр гаргасан билээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.