Gen Z үеийнхэн ChatGPT ашиглахгүйгээр шийдвэр гаргаж чадахгүй байна


Gen Z үеийнхэн ChatGPT ашиглахгүйгээр шийдвэр гаргаж чадахгүй байна

 

Өнөө үеийн дэвшилтэт технологи болох хиймэл оюун ухаант ChatGPT-ийг сая, сая хүмүүс өдөр тутмын амьдралдаа хэрэглэж даджээ. Гэхдээ үүнээс хэт хамааралтай болж, энгийн шийдвэр гаргахдаа хүртэл асууж, зөвлөлддөг болсон гэнэ. Ялангуяа Gen Z үеийнхэн.

"ChatGPT"-ийг хөгжүүлэгч, "OpenAI" компанийн захирал Сэм Альтман "AI Ascent 2025" өдөрлөгийн үеэр ярихдаа "Gen Z үеийн үнэхээр ‘ChatGPT’ ашиглахгүйгээр шийдвэр гаргаж чадахгүй байна" гэжээ.

Хүмүүс анхандаа "ChatGPT"-ийг цахим шуудан бичих, шинэ, соргог санаа олоход ашиглаж байсан бол одоо тунгаан бодох, сонголт хийх, заримдаа хувийн амьдралын шийдвэрээ гаргахдаа хүртэл ашигладаг болжээ.

"Gen Z" үеийнхэн ч энэхүү технологиос хэт хамааралтай байх нь аргагүй. Тэд бол онлайн эрин үед өсч, цахим шилжилт, дараа үеийн техник технологийг биеэрээ мэдэрч буй төлөөлөл.

Альтманы хэлснээр 20 болон 30 насныхан "ChatGPT"-г яг л амьдралын багш шигээ ашиглаж байгаа гэдгийг онцолжээ. Харин арай ахмад үеийнхэн нь үүнийг ухаалаг хайлтын платформ гэж үзэж, "Google"-г орлуулж байгаа гэнэ.

CHATGPT-ЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВАХ АШИГТАЙ ЮУ?

Эерэг талаас нь харвал "ChatGPT" үнэхээр ашигтай, давгүй сонголт. Өнөө үед ментор, коач, багш, зөвлөх гэх мэт янз бүрийн нэршлийг өөртөө оноосон элдэв хүмүүст багагүй мөнгө өгч, зөвлөгөө авч байснаас "ChatGPT"-ээс асуучихад үнэнээс хол зөрөхгүй зөвлөгөө, мэдээлэл өгнө.

"ChatGPT"-ээс сэтгэл зүйн зөвлөгөө авсан хүмүүсийн дийлэнх нь сэтгэл хангалуун байдаг аж.

АЮУЛТАЙ ТАЛ НЬ ЮУ ВЭ?

"ChatGPT"-ийн алгоримт тийм ч ухаалаг биш. Танд ямар байгааг ойлгож чадах ч мэдэрч чадахгүй. Таны өөрөө өөрийгөө хуурч байгаа эсэхийг ч хэлж чадахгүй учир таны өгсөн мэдээллүүдээс хамгийн чухал хэсэг нь юу вэ гэдгийг сайн мэдэхгүй.

Нөгөө талаар өгсөн зөвлөгөө, мэдээлэлдээ хариуцлага хүлээхгүй. Бодит амьдрал дээр эмчийн буруутай үйлдлээс болж та хохирвол ядаж л хариуцлага хүлээх хүн нь тодорхой. Гэтэл "ChatGPT" бол интернет орчинд цугласан маш том дата бааз дээр суурилан өөрийгөө сургаж, танд зөвлөгөө өгнө. Хариуцлага хүлээнэ ч гэх ойлголт байхгүй.

Эцэст нь "ChatGPT"-ээс амьдралын талаар зөвлөгөө авна гэдэг сайн эсвэл муу аль нь болохыг мэргэжилтнүүд хэлж мэдэхгүй.

 

https://news.mn/r/2815983/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.