“60 тэрбум”-ын гэх нэрээр танигдсан Ц.Сандуйн хүү С.Аръяандэв бусдын нүүрний яс хугартал зоджээ


“60 тэрбум”-ын хэрэгт холбогдсон Ц.Сандуйгийн хэрэг одоо ч шийдэгдээгүй шүүхийн шатнаас замхарсан билээ. Өдгөө Ц.Сандуй Япон, Монгол улсын хооронд ирэн очин амьдардаг бол   хүү С.Аръяандэв нь ажлын байран дээрээ тамхи татаж зүй ёсны шаардлага тавьсан ажилтныг зодож танхайрчээ

Тодруулбал С.Аръяандэв нь 2025 оны 07 сарын 01-ний өдөр ажлын байран дээрээ дотоод хяналт шалгалт хийж явсан ажилтны биед нь халдаж, хөмсгийг сэтэлж, нүдний ухархайн суурь ясны хугарал бүхий гэмтэл учруулжээ.

Тухайн өдөр хохирогч ажлаа хийж явах үедээ С.Аръяандэвт “ажлын байран дээр утаат тамхи татахгүй байх” зүй ёсны шаардлага тавьсан бөгөөд үүнийг эсэргүүцсэн тэрбээр хохирогчийн хөмсгийг сэтэлж, ухархайн суурь ясыг хугалж, зөөлөн эдийн няцрал гэмтэл  учруулсан байна.

Үүгээр ч зогсохгүй  хохирогчийг улс төрийн хамаарал бүхий байдлаар дарамталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно хэмээн сүрдүүлжээ.

Бусдын нүүрний ясыг хугартал зодсон С.Аръяандэв гэгч нь  “60 тэрбум”-ын хэрэгт нэр холбогдсон МАН-н өндөр албан тушаалтан Ц.Сандуйн хүү бөгөөд Зам, тээврийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргааны Усан замын бүртгэлийн хяналтын албанд Далбааны эзэн улсын хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтнээр ажилладаг.

Үргэлжлэлийг эндээс 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.