Багшийн дээдийн уулзвараас Монголын Залуучуудын холбооны байр хүртэлх явган хүний замын хуучин хавтанг хуулах, шинээр байгалийн чулуун хавтан угсрах ажил үргэлжилж байна.

Мөн Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган замын хавтанг сольж байгаа. Ажлыг гүйцэтгэж байгаа “Цагаан толгойн нуур” ХХК-ийн захирал Б.Бат-Ундрах “Зургаадугаар сард ажил эхэлсэн. Замын урд талын явган замыг дуусгаад хойд талын явган замын ажлыг одоо гүйцэтгэж байна. Ажлын явц 70 орчим хувьтай. Есдүгээр сарын 1-нээс өмнө ажлыг дуусгахаар төлөвлөсөн. Бараа материалын татан авалт хийгдсэн. Өмнө нь энэ байршилд явган хүний зам өргөн байснаа нарийсах зэргээр буруу төлөвлөлттэй байсан. Түүнчлэн явган хүний замгүй байгууллагын зогсоол барьсан хэсэгт явган хүний замыг 3 метр өргөнтэй стандартаар нь шинэчилж барьж байна” гэв.
Сэтгэгдэл