Иргэд II улирлын буцаан олголтоосоо газар, үл хөдлөх хөрөнгө болон бусад татвараа төлөх боломжтой. Татварын ерөнхий газраас И-баримт аппликейшнээр дамжуулан иргэн тус бүрийн төлөх татварын мэдээллийг хүргэсэн байна. Мөн буцаан олголтоосоо төлөх бол "Тийм" гэсэн товч дарж, илгээх зааврыг оруулжээ. Иймд иргэд татварын цахим хуудаст нэвтрэх зэргээр цаг алдахгүй, И-баримт аппликейшнээр татвараа төлөх боломжтой.
НӨАТ-ын II улирлын буцаан олголтыг энэ долоо хоногт олгоно
2025/07/28 09:07
Сэтгэгдэл