ӨМӨЗО-ны соёлын аж үйлдвэрийн Ⅸ экспо 7-р сарын 17-ны өдөр ӨМӨЗО-ны Олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд нээгдлээ. Энэ удаагийн соёлын экспо нь ухаалаг аялал жуулчлалын үзэсгэлэн, соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн,олон улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, хувцас загварын үзэсгэлэн зэрэг 9 үзүүлгийн хэсэг хувааж, 20 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд 20 гаруй улс орон, бүс нутаг, Хятадын 25 муж хотын 500 гаруй аж ахуйн нэгж оролцов.
Үзэсгэлэнгийн үеэр биет бус соёлын өвийн тоглолт, туршлага судлах үйл ажиллагаа зохион байгуулж, хол ойроос хүрэлцэн ирсэн хүмүүст уламжлал ба орчин үе, шинжлэх ухаан, соёл иргэншлийн гайхалтай нэгдлийг толилуулж байна.
Үзэсгэлэн нь соёлын дижиталчлалын стратегийг бүрэн хэрэгжүүлж, соёл, технологийг нэгтгэх үр дүнтэй механизмыг судалж, дотоодын дижитал компаниудын төлөөлөгчдийг үзэсгэлэнд оролцуулж, шинэ бизнес, шинэ бүтээгдэхүүн, шинэ хэлбэрийг танилцуулж байна. Хамгийн сүүлийн үеийн соёлын бүтээгдэхүүнийг бүс нутгийн онцлогт ухаалгаар нэгтгэж, өвөрмөц сэдэвтэй, баялаг, олон талт агуулгатай, уян хатан, шинэлэг хэлбэрээр танилцуулж байна.
Орос, Монгол, Франц, Балба, Индонез, Иран, Тайланд, Руанда зэрэг 20 гаруй улс орон, бүс нутгийн үзэсгэлэн худалдаанд оролцогчид өөрсдийн соёлын бүтээгдэхүүнээ авчирч, соёлын солилцоо, тоглолтоо нэгэн зэрэг хийж, "Бүс ба Зам"-ын дагуух улс орон, бүс нутгуудын хоорондын гүнзгий солилцоог ахиулж байна.
Соёлын биет бус өвөөс эхлээд ном, сонгодог зохиолоос тоглолт, кино, хоол унд, бүтээлч загвар,дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн хүртэл энэхүү соёлын экспо нь хүмүүсийн олон талт хэрэгцээг хангах зорилгоор соёлын хэрэглээний төрөл бүрийн элементүүдийг нэгдгэж чадсан нь энэхүү үзэсгэлэнгийн онцлог байлаа. Уг экспо нь 7-р сарын 17-21-ний өдрүүдэд үргэлжлэнэ.
Зохиогч: | С.САРАНЧИМЭГ, Б.Сурнаа |
Найруулагч: | С.САРАНЧИМЭГ |
Эх сурвалж: | Solongonews.mn |
Сэтгэгдэл