
Боловсролын яамнаас албан хэрэгцээнд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах тэрбум 33 сая 880 төгрөгийн өртөг бүхий тендерийг 2025 оны дөрөвдүгээр сард зарлажээ. Албан хэрэгцээнд мэдрэгчтэй дэлгэц, мэргэжлийн камер, дрон, гэрэл зургийн аппарат, интерактив ухаалаг самбар, синхрон орчуулгын багц төхөөрөмж, чанга, нам, монитор яригч гэх мэтийг авсан байна. Мөн цаасгүй хурлын өрөөний тохижилтод зориулан ширээ, нурууны байрлалд тохирсон арьсан бүрээстэй, дугуйтай сандал захиалжээ.
Өчигдрөөс цахим орчинд Боловсролын яамны тансаг хурлын сандал ширээ, заалны зураг тархаж, нэлээд шүүмжлэл өрнөсөн. Гол нь төсвийн орлого тасарч, үргүй зардлаа танахаар шийдвэрлэсэн үед нэг яам нь хурлын заал тохижуулахад их хэмжээний зардал гаргасан нь шүүмжлэл дагуулав.
Наадмын өмнө 2025 оны төсөвт тодотгол хийж, УИХ, Засгийн газраас төсвийн хэмнэлтийн бодлого баримталж ажиллахаа мэдэгдсэн. Энэ хүрээндээ төрийн албан хаагчдыг 9 хувь цомхотгох, захиргаа болон худалдан авалтын зардлуудыг танаж байгаа билээ. Тус цомхотголд боловсролын удирдлагын байгууллагууд болох Боловсролын яам болон түүний харьяа байгууллагуудын ажилчид багтаж байгаа юм. Жишээ нь, Боловсролын яам 10 газартай байсан бол одоо 6 газартай болсон.
https://itoim.mn/a/2025/08/12/society/oan?956774ef7574954dc4b47f516df9b222
Сэтгэгдэл