Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуулийг 14.00 цагт хэлэлцэнэ. Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, ур чадвартай боловсон хүчин бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох, эрх зүйн орчныг сайжруулахад хуулийн төсөл чухал юм.
Тодруулга: Боловсролын багц хууль нь насан туршийн боловсрол, ур чадварыг дээшлүүлэхэд том зохицуулалт, боловсролын реформ болох хуулиуд орж ирсэн. Намрын чуулганы гол анхаарал татсан хуулийн төсөл юм. Нийтдээ 7 багц хуулийн хүрээнд хэлэлцэнэ. Сургуулийн өмнөх, 12 жилийн тогтолцоонд шилжсэн учраас ерөнхий, дээд, хүмүүнлэгийн, Мэргэжлийн болон техникийн боловсролтой холбоотой 7 хуулийг боловсролын багц хуулиар УИХ хэлэлцэнэ.
Боловсролын багц хуулиуд болон бие даасан 9 хууль, хамт өргөн мэдүүлсэн 35 хуулийг D-Parlament-д байршуулж олон нийтийн санал авч байна.
Сэтгэгдэл