Хүчний байгууллагын дэргэдэх чуулгыг нэгтгэх санал гаргав


Хүчний байгууллагын дэргэдэх чуулгыг нэгтгэх санал гаргав

 

Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллага, аж ахуй нэгжийн төлөөллөөс санал авах ажиллагаа үргэлжилж байна.

Ирэх оны төсвийн төслөөр санал авах шатанд иргэний нийгмийн байгууллагаас хүчний байгууллагын дэргэдэх дуу, бүжгийн чуулгыг нэгтгэж, төсвийн мөнгийг хэмнэх шаардлагатайг сануулж буй юм.

Тодруулбал, Батлан хамгаалах яамны дэргэд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Зэвсэгт хүчний жанжин штабт Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Цагдаагийн ерөнхий газрын харьяанд Сүлд чуулга, Хил хамгаалах ерөнхий газрын дэргэд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяанд Соёмбо чуулга байдаг.

Нийтдээ таван чуулга байгаа юм. Эдгээрийг нэгтгэж, хоёр болгон бууруулах боломжтой. Ингэснээр төсвийн үргүй зардал буурна гэж үзэж байна.

Ирэх оны төсвийн төслөөр санал авах ажиллагааг наймдугаар сарын 15-нд дуусна.  Яам, агентлагууд танхимын хэлэлцүүлэг зохион байгуулж санал авч байгаагаас гадна E-Mongolia болон Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 дугаарын утсаар өгөх боломжтой. Одоогийн байдлаар 150 гаруй иргэн саналаа өгөөд байна.

https://news.mn/r/2816394/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.