Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн дуу бүжгийн чуулгынхан согтуурсан үедээ нэгнээ зодож гэмтээжээ.
Тодруулбал, өнгөрөгч наймдугаар сарын 27-ны өдөр Налайх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах амралтын газар тус чуулгынхан архидан согтуурч дуучин У гэх эмэгтэйг Б гэх эмэгтэй зодож, гэмтээсэн байна.
Улмаар хохирогч У нь Налайх дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гаргаж, хэргийг шалгаж өгөхийг хүсжээ. Цагдаагийн байгууллагаас бусдыг зодож гэмтээсэн гэх иргэн Б-д Эрүүгийн хуулийн 11-р зүйлд зааснаар, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Хэргийн дэлгэрэнгүйг бид эргэн мэдээлнэ.
https://news.zindaa.mn/3u72
Сэтгэгдэл