БНСУ-д нэгнийгээ хөнөөсөн монгол залууст давж заалдах эрхгүйгээр ял оноожээ


 

БНСУ-д ажиллаж, амьдарч байсан Монгол Улсын иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдан нэгнийхээ аминд хүрсэн хэрэг өнгөрсөн онд гарсан билээ. Гангвон мужийн Донхэй хотын цагдаагийн хэлтсийн мэдээлснээр Монгол Улсын иргэн 22 настай А, 38 настай Б нар хохирогч 26 настай Г-тэй мөнгөний асуудлаас болж маргалдан, улмаар Г-ийг бүлэглэн зодож амь насыг нь хөнөөсөн гэдэг.

Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнгөрсөн сард болжээ. Энэ талаар “Yonhap” агентлагт гарсан мэдээллийг орчуулан хүргэж байна.

Архи согтууруулах ундаа хэрэглэснийхээ дараа хоорондоо маргалдан нударга зөрүүлж улмаар нэгнийхээ амийг хөнөөсөн гадаадын иргэдэд холбогдох анхан шатны шүүх хуралдаан болж өнгөрлөө. Хууль сахиулагчдын мэдээлснээр шүүх хурал дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Сөүлийн дээд шүүхийн Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх танхимд болсон байна.

Анхан шатны шүүх хуралдаанаар Монгол Улсын иргэн А/22 настай/-д долоон жил хорих ял оноосны дөрвийг нь тэнсэнгээр тооцох, Б-д таван жил хорих ял оноосны гурвыг нь тэнсэнгээр тус тус тооцож ял эдлүүлэх шийдвэр гарчээ. Өөрөөр хэлбэл, иргэн А-д гурван жил, иргэн Б-д хоёр жилийн хорих ял тус тус оноосон байна.

Хэргийг сануулбал, Монголын иргэн А өнгөрсөн оны долдугаар сард Сөүлийн Жунг-гу дахь дэлгүүрийн гадаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Г-г цохиж унагаасныхаа дараа Б-тэй бүлэглэн зодсон байдаг. Хохирогч ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн боловч дөрөв хоногийн дараа нас барсан юм.

Шүүхээс Б-г зодоонд харьцангуй бага оролцсон гэсэн үндэслэлээр хоёр жилийн ял оноожээ. Мөн яллагдагчид ялыг шударга бус гэж үзэхэд хэтэрхий хөнгөн тул шийдвэр өөрчлөгдөхгүй, давж заалдах шатны шүүхийг зохион байгуулахгүй гэсэн байна. Шүүгдэгчид мөн хэргээ хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалж: Yonhap


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.