Массачусетсийн Технологийн Институт (MIT)-ийн судлаачид хиймэл оюун ухааны тусламжтайгаар хоёр шинэ боломжит антибиотик зохион бүтээжээ. Эдгээр нь эмд тэсвэртэй заг хүйтэн болон MRSA буюу хатиг, түүнтэй төстэй идээт үрэвсэлт нянгийн халдварыг лаборатори болон амьтны туршилтаар устгаж чадсан байна.
Хиймэл оюун ухаан антибиотикийг атом бүрээр нь загварчилж, химийн бүтцийг судалсны үндсэн дээр нэгдлүүдийг бүтээсэ аж. Судалгаанд 36 сая нэгдлийг хамруулсан ба үүнд илрээгүй нэгдлүүд ч багтжээ.
Судлаачид шинэ антибиотик зохион бүтээх хоёр арга хэрэглэжээ. Нэгдүгээрт, сая сая химийн хэсгүүдээс боломжит эхлэл цэгийг олоод, тэндээс бүтээх арга. Хоёрдугаарт, хиймэл оюунд эхнээс нь чөлөөтэй бүтээх эрх олгосон арга.
Энэхүү процессод одоогийн антибиотиктой хэт төстэй нэгдлийг хасаж, хүний биед хоргүй, эмийн чанартай байхыг анхаарсан байна. Үйлдвэрлэсний дараа хамгийн амжилттай загваруудыг лаборатори болон халдвартай хулганад туршиж, хоёр шинэ боломжит эмийг гаргажээ.
MIT-ийн профессор Жеймс Коллинз хэлэхдээ, Генератив хиймэл оюун ухааны тусламжтайгаар шинэ антибиотик бүтээж болохыг харууллаа. Энэ нь бидэнд молекулуудыг хурдан, хямд бүтээх боломж олгож, нянгийн генийн эсрэг давуу тал болно. Гэхдээ эдгээр эмүүд клиникийн туршилтад хангалтгүй, 1–2 жил сайжруулалт хийх шаардлагатай гэв.
Судлаачид тус нээлтийг антибиотикийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх чухал алхам хэмээн үнэлж цаашид аюулгүй байдал үр нөлөөг илүү нарийн шалгах шаардлагатай гэв. Мөн шинэ антибиотикийн үр нөлөөг хадгалах үүднээс бага хэрэглэх учир ашиг багасаж эдийн засгийн хувьд хүндрэлтэй асуудал үүсэж магадгүйг онцлов.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл