Дулааны шугам өргөтгөх, шинэчлэх болон
бохир усны шугам татахтай холбоотойгоор өнөөдрийн 23:00 цагаас дараах
замуудын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар
болжээ.

Үүнд:
-Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Ард
аюушийн гудамж, Ахуй үйлчилгээний ордны авто замыг дулааны шугам
өргөтгөх, шинэчлэх зорилгоор наймдугаар сарын 12-ны 08:00 цаг хүртэл,
-Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо,
Жуулчны гудамжны авто замыг бохир усны шугам татах зорилгоор наймдугаар
сарын 12-ны 08:00 цаг хүртэл,
-Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ард
кино театрын баруун талын авто замыг дулааны шугам өргөтгөх, шинэчлэх
зорилгоор наймдугаар сарын 13-ны 08:00 цаг хүртэл,
-Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр
замын ордны баруун талын авто замыг дулааны шугам өргөтгөх, шинэчлэх
зорилгоор есдүгээр сарын 01-ний 08:00 цаг хүртэл түр хааж байна.