
Хүүхэд залуусыг үлгэрлэн нэг талаар хүмүүжүүлэх үүрэг хүлээсэн мэт хариуцлагатай хүмүүс бол урлаг, спортынхон. Хэдийгээр ийм хууль байхгүй ч энэ салбарынхан олны өмнө биеэ зөв авч явах, ёс зүй гоо зүйг эрхлэх, залуучуудад сургамж хайрлах зэргээр өөрийн эрхгүй л энэ асуудлыг өөрсдөдөө хамааруулчихсан явдаг нь бичигдээгүй хууль.
Тэгвэл дуучин Б.Амархүү гэгч хэн юм бэ. Хар нялхаасаа Орост өсч оросоор хэлд орж, боломжийн боловсролтой, ёс суртахуунтай айлын хүүхэд тэрбээр яагаадийм үйлдэл гаргана вэ.
Амраг сэтгэл, амьдралын хань, алаг үр, аав ээж, ах дүү, буурлууд гээд цөм түүнд бий. Ард түмэн ч түүнийг хүний хүн шиг шахам болчихож гэж бодоогүй, тийм байдлаар хүлээж аваагүй.
Өөрийнх нь төрсөн нутаг шиг болсон Оросууд Буриадууд ч түүнд төрийн хишгээ хүртээж гавьяат цол шагнасан. Монголчууд ч түүнийг өнөөдөр гавьяатын дайтай үнэлж, алдар цол ойрхон байгааг нь ярилцдаг. Түүний шүүгчээр суусан уралдаан тэмцээнд үзэгчээр сууж байдаг залуучуудын 4/1 хувь нь зөвхөн дуучин Б.Амархүүг харах гэж ирсэн тухай судлагааг ч гаргасан байдаг. Тэгвэл тэр яагаад үзэгч олныхоо, урлагийн салбарт мөр зэрэгцэн халуун алга ташилтаар мялаагдаж яваа нөхдөө бодсонгүй вэ. Шүүхийн шийдвэрийг зөөлдсөн гэж үзэж байна. Түүнийг ард түмэн хайрладаг шигээ тэр хэрээр чанга байхыг илүүд үзэж байна.
Шүүхийн шинжилгээ, эд мөрийн баримтаар Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай хууль"-ийн хоёрдугаар жагсаалтад багтсан "Дельта-9 Каннабиоген" төрлийн өвсийг худалдах зорилгогүйгээр түүж бэлтгэн хадгалсан гэх хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Тэгвэл ард иргэд, түүнийг шүтэн бишрэгчид нь “Шүүхийн эл шийдвэрийг зөөлдсөн, хүнийг хүмүүжүүлье гэвэл арай өөр байх байлаа” гэж харуусч халаглаж байна.
Түүний шүтэн бишрэгч 2 залуу шар айраг уугаад сууж байх даа “Би түүнийг биширдэг, би түүнийг хайрладаг. Над шиг хайрлаж хүндэлдэг олон мянган хүн бий. Гэтэл хэрэглэдэггүй, худалддаггүй л юм бол яах гэж түүнийг гэртээ хадгалж байсан юм бэ. Даанч... даанч гомдмоор байгаа биз” гээд нулимс дуслуулж байхыг харсан юм. Уг нь эр хүний нулимс тийм ч амар гараад байдаггүй гэдэг дээ.
Монголын уран сайхны "Өглөө" кинонд жанжин Сүхбаатар журмын анд Томидыгоо барьж хорьчихоод ээжид нь "Та гэртээ эрхлүүлнэ, би энд эрхлүүлнэ. Тэгсээр байтал энэ хүн хүнээ байх нь. Жаахан сургамж аваг" гэж хатуурхдаг даа. Тэгэхлээр Б.Амархүүгийн ял нь ял мөн үү гэж асуумаар байна.
С.Цээл
Эх сурвалж: erennews.mn

Сэтгэгдэл