
УОК-ын Шуурхай штабаас гадаадаас иргэдээ татаж авах асуудлаар мэдээлэл хийв. Энэ сарын 13-18-нд Турк, ОХУ, Энэтхэг улсаас иргэдээ татаж авахаар болжээ. Энэ үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд эрүүл мэндийн хуудсаа үнэн зөв бөглөх зайлшгүй шаардлагатайг хэлж байлаа. Үүнээс гадна мал, амьтны мах, цусыг түүхийгээр нь хэрэглэхгүй байхыг иргэдэд сануулав. Тэрээр "Ард иргэддээ анхааруулах зүйл байна. Коронавирусийн цар тахлын үед бусад төрлийн гоц халдварт өвчнөөс онцгой анхаарах шаардлагатай байна. Ялангуяа мал, амьтны гаралтай өвчлөл хаврын улиралд их гардаг. Нэг сар орчмын өмнөХовд аймаг руу 23 тарваганы түүхий мах оруулахыг завдсан. Улаанбаатар хотод ч долоо хоногт 4-5 ийм тохиолдол гардаг. Ялангуяа тарваганы түүхий мах хэрэглэж болохгүй" гэлээ.
Сэтгэгдэл