FACEBOOK: Улс төрийн агуулгатай бүлгэмүүдийг хэрэглэгчдэд санал болгохоо зогсооно


FACEBOOK: Улс төрийн агуулгатай бүлгэмүүдийг хэрэглэгчдэд санал болгохоо зогсооно 

Монгол дахь хамгийн их хэрэглэгчтэй цахим харилцааны платформ Facebook цаашид хэрэглэгчдэд улс төрийн бүлгэмд элсэхийг санал болгохоо зогсооно гэж мэдэгдлээ.

Энэ нь анх АНУ-ын сонгуулийн үеэр хэрэгжсэн түр журам байсан ч одоо дэлхий даяар үйлчлэх бодлого болгож байгаа аж.

Энэ талаар Facebook-ын гүйцэтгэх захирал Марк Зукерберг "Хүмүүс улс төрийн тэмцлийг хүсдэггүй. Бид бүлгэмүүдийг эерэг байгаасай гэж хүсэж байна. Хэдий манай дүрэм, бодлогыг зөрчөөгүй ч хүмүүст санал болгохыг хүсмээргүй бүлгүүд олон. Тиймээс бид иргэний болон улс төрийн агуулгатай бүлгэмүүдийг хэрэглэгчдэд санал болгохоо урт хугацаагаар зогсооно" хэмээжээ.

Өнгөрсөн онд нэг сая гаруй бүлгэмийг хориглосон Facebook-ын уг өөрчлөлт дэлхий даяарх сонгуулийн явцад хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж байна.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.