Улсын хэмжээнд 14283 хүнд шинжилгээ хийхэд шинээр 38 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 1928 боллоо.
Эдгээр нь Улаанбаатарт илэрсэн ба бүгд ойрын хавьтлуудаас илэрсэн. Сүүлд орж ирсэн 5 тохиолдлыг судалж байна.
Үүнээс дотоодод илэрсэн кластер халдварын тоо 1418 байгаа бол нийслэл хотод нийт 1092 тохиолдол бүртгэгдээд байна.
Улаанбаатар хотод одоогийн байдлаар 10 голомт идэвхтэй байна. Зарим голомтын эх нь тодорхой бус байна. Үүнд:
- Амгалан амаржих газар
- Монгол шир ХК
- GP Tower
- Сонгино хайрхан дүүргийн супермаркет
- Бэлхийн гудамж
- Баянзүрх дүүргийн нийтийн байр
- Сүхбаатар дүүргийн нийтийн байр
- Нүүдэлчин цайны газар зэрэг багтана.
Хоёрдугаар сарын 04-ний 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 16960 хүнд шинжилгээ хийхэд шинээр 31 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 1890 боллоо.
Үүнээс дотоодод илэрсэн кластер халдварын тоо 1380 байгаа бол нийслэл хотод нийт 1054 тохиолдол бүртгэгдээд байна.
Шинээр 6 хүн эдгэрч дараагийн сувилалд шилжсэнээр нийт эдгэрсэн хүний тоо 1398 боллоо. Одоогоор дөрвөн нас баралт бүртгэгдээд байна.


Сэтгэгдэл