Япон улсаас өнөөдөр 156 иргэн эх орондоо ирнэ


Япон улсаас өнөөдөр 156 иргэн эх орондоо ирнэ 

УОК-ын шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөө 09:30 цагт хөөрсөн бөгөөд орой 20:25 цагт "Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

 

Тус нислэгээр 156 иргэн эх орондоо ирнэ.

Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 8, жирэмсэн 11, өндөр настан 1, эрүүл мэндийн шалтгаантай-13, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 123 иргэн байна гэж УОК -ын шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.