“Ажилтанд олгосон ₮17,006 нь гурван цагийн илүүдэл хөлс”


“Ажилтанд олгосон ₮17,006 нь гурван цагийн илүүдэл хөлс”

 

Баянзүрх дүүрэгт вакцинжуулалтад ажилласан алба хаагчид 17,006 төгрөгийн цалин өгсөн тухай мэдээлэл олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байсан.
Энэ асуудлын талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд  "2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр цахим орчноор БЗД-ийн вакцинжуулалтад гурав хоног ажиллаж, 1,340 цагдаагийн алба хаагчийг вакцинжуулсан цалин орлоо гэсэн мэдээлэл цахим орчинд тарж олон хүний дургүйцлийг хүргэсэн. Тус 17,006 төгрөг нь ТҮЭМ-6.3 болох 842,702 төгрөгийг зохих журмын дагуу нэг цагийн цалин хөлсийг 1.5-аар тооцон нийтдээ гурван цагийн илүүдэл хөлсийг олгосон болно. Харин үндсэн цалинг тухайн хүний ажиллаж байгаа албан байгууллага олгох зохицуулалт үйлчилж байна" гэжээ.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.