
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1107 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 19,672 боллоо.
Мөн эрүүл мэндийн 3 ажилтан шинээр халдвар авчээ.
Харин 6 хүн нас барсан хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. Тодруулбал;
- ХӨСҮТ-д 3 хүн
- Цэргийн төв эмнэлэгт 1 хүн
- БЗД-т гэртээ 1 хүн
- Сүхбаатар аймагт 1 хүн тус тус нас баржээ.

Сэтгэгдэл