Б.Сүндэръяа юу л болоод байна даа? Таны ярьсан шиг өөрийнхөө төлөө болон дарамтанд орж байсан охидын төлөө дугарч хөдөлгөөн хийх нь гэсэн яагаад та улстөр луу хальтраад орчихвоо.
Өөрийг нь дэмжиж байсан 1000 гаруй охин байна гэж өөрөө хэлсэн тэгвэл үнэхээр эрхээ хамгаалах, эрх нь зөрчигдсөн охид өөрт чин хандаж байхад зүгээр ар нургуугаар савж орхилоо.
Б.Сүндэръяа та тэгвэл буцаад энэ охидуудаа энэ баримтаараа шантаажилахыг үгүйсгэхгүй боллоо.
Төрийн тэргүүний зургаа тавиад битгий улс төржүүл гэдэг цаад утгаараа нам яриад байгаа чинь өөрөө улс төр гэдгийг илэрхийлээд авлаа шүү бүсгүй минь. Үнэхээр нийгэмд охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалж тэмцэж явахад олон хүн өөрийг чин дэмжиж байлаа харин эргүүлээд тэр хүмүүс рүү ус цацаад хаялаа.
Төрийн хамгаалалтанд ороход, өмгөөлөгчөө дагуулаад яриа өгөх гээд явахад бүгд итгэж байхад Хэдэн хүний нэр дурьдаад улс төр хийчихдэг.
Өөрийн лайв хийхдээ МАН- намайг дэмжиж байгааг гэдгээ илэрхийллээ УЗ-ын түвшинд хэлэлцэж байна гэсэн их том хүч нөлөө үзүүлж байна гэсэн энэ бүхэн зохион байгуулалтай дэмжлэг байсан биш биз.
Надад бичлэг байна нотлох баримт гээд яриад байгаагаа эсвэл үнэн шудрагаар бүгдийг дэлгэ эсвэл энэ улс төр гэсэн бохир тоглоомд энгийн охид бүсгүйчүүдээр нэр барьж тоглохоо зогсоо.
Өдий болтол ордонд орж гүйж явахдаа өөрөө энэ охидын төлөө явахгүй яагаад сонгууль болоход сар гаруй хугацаа үлдээд байхад ингэж гарч ирнэ вэ? Өөрийн чин өмнө ингэж тэмцэх цаг хангаллтай байсан биш бил үү?
Хүмүүсийн үнэнг илчлэх гээд өөрийхөө үнэн нүүр царайг илчилчихлээ .
Сонгож чадсан юм чинь буулгаж чадна ард түмэнд ингэж өөрийгөө илчлэхгүй ээ Б.Сүндаръяа?
Одоо энэ бүхэнд залуус иргэд минь бодлоготой байж худалд туйлшрахгүй байх хэрэгтэйг бас хэнд ч итгэхгүй байхыг бидэнд энэ нийгэм улс төр сануудлаад авлаа.
Энэ бүсгүйн эцсийн зорилго юу байв, METOO хөдөлгөөн нь нийгэмд бэлгийн дарамтын талаарх мэдлэгийг хангалттай дээшлүүлсэн эсэх мөн улс төрийн хэмжээнд томоохон хуулийн санаачлага гаргасан эсэх нь тодорхой бус гол санаа нь саармагжиж эхэллээ.
Энэ хөдөлгөөнийг удирдаж буй улс төрийн ашиг сонирхолтой албан тушаалтнуудад өндөр оноо авчираад байгаа вэ биш биз.
Өөрийгөө дөвийлгөхгүй нийтийн асуудал болгоод хүчийг нь өөр тийш хуваалгүй үр дүн гаргах хүний эрхийн том асуудал хөндсөн хүний хувьд мэдрэмжтэй байхыг таниас олон охид хүсэж байгаа Хичнээн намын биш гэж хэлсэн ч улс төрийн уур амьсгал орсон утгатай зурагтай юунд ч хүмүүс нэгдэхээ байсныг иргэд мэднэ шүү. Сүнээ сүйрэх ажлаа өөрөө хийх шиг болов доо.


Сэтгэгдэл